ЧӨЛӨӨТ БӨХ: Залуучуудын ДАШТ-ий хуваарь

2021 оны 08 сарын 17
Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ энэ сарын 16-22-ны өдрүүдэд ОХУ-ын Башкортостаны Бүгд Найрамдах Улсын Уфа хотын “Уфа Арена”-д болж байна.
 
Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн, 61 кг-д Р.Баттулга, 65 кг-д Э.Төгсжаргал, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д Б.Мөнхдаваа, 92 кг-д А.Мягмарсүрэн, 97 кг-д Н.Баярбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхзул, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д М.Мөнхгэрэл, 57 кг-д Б.Ганцэцэг, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д Д.Цогзолмаа, 76 кг-д Б.Одбаг гэсэн 14 тамирчин хүч үзэх юм.
 
Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр болон Ц.Баярсайхан, Н.Баатар, М.Мөнхбат, Ё.Батдархан, Г.Амархүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллаж байгаа.
 
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхлэх тэмцээний Монголын цагаар хуваарьтай танилцана уу.
 
Шууд үзэх линкүүд:
 
 
Наймдугаар сарын 16 (Даваа гариг)
  • 14:00-18:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
  • 21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
 
Наймдугаар сарын 17 (Мягмар гариг)
  • 14:00-18:00 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан, 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн дагах барилдаан
  • 19:45-20:45 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
  • 21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн шигшээ барилдаан
 
Наймдугаар сарын 18 (Лхагва гариг)
  • 09:00-12:00 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан, эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан
  • 19:45-20:45 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын хагас шигшээ барилдаан
  • 21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн шигшээ барилдаан
Наймдугаар сарын 19 (Пүрэв гариг)
  • 14:00-18:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан, 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн дагах барилдаан
  • 19:45-20:45 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
  • 21:00-22:30 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан
Наймдугаар сарын 20 (Баасан гариг)
  • 14:00-18:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн дагах барилдаан
  • 21:00-22:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн шигшээ барилдаан

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.81.21) 2021 оны 08 сарын 17

Олимпоор чөлөөтийнхөнийг харсаан, үнэн үхээнц унхиагүй гарууд байсан, олимпын шигшээгийн томчууд тйим байгаа юм залуучууд нь ямар байх нь тодорхой, тэнэг л биш бол хэн үзэж харах вэ дээ эднийг

0  |  0
Зочин(192.82.81.21) 2021 оны 08 сарын 17

Ийм балай мэдээ хэнд хэрэгтэй байдаг байна аа, хэн энийг сонирхох юм бэ

0  |  0
Top