ГИХГ: Гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгоно

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

Шинэчлэн батлагдсан журмаар Монгол Улсын визийн ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлэн, гадаадын иргэдэд 9 бүлэг 64 ангиллын виз олгохоор боллоо. Тухайлбал, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух гадаадын иргэнд хуулиар “HG” ангиллын виз олгож байсныг өөрчилж, хөдөлмөр эрхлэх салбар тус бүрээр нь ангилан 11 төрлийн виз олгох юм. Ингэснээр гадаадын иргэн хөдөлмөрийн мөлжлөгт өртөх болзошгүй эрсдэлийг бууруулах, заасан чиглэлээсээ өөр газар хөдөлмөр эрхлэх зэрэг зөрчлийг шийдвэрлэх нөхцөл бүрдээд байна.

Түүнчлэн бусад улс орны жишигт нийцүүлэн соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдэв.

Үүнээс гадна Монгол Улсын визийг цахимаар олгох, хил орчмын жуулчинд өдрийн виз олгох асуудлыг журамд шинээр тусгаж оруулсан бөгөөд олон улсын жишиг, өөрийн орны онцлогийг харгалзан үзэж эхний удаад жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх ангиллын визийг цахимаар олгож эхлэхээр боллоо. Ийнхүү визийн ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэний Монгол Улсад зорчих зорилгод нь тохирсон виз олгох, визийн талаарх статистикийн тоон мэдээллийг дэлгэрэнгүй гаргах, визийг шуурхай олгох боломжтой болж байна.

Монгол Улсын визийн ангилал

Визийн ангилал

Виз олгох байгууллага

Дипломат, албан виз

 

“D”

 

Дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилтан, албан тушаалтанд

 

Гадаад харилцааны яам

“D-1”

Дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилтан, албан тушаалтны хамаарал бүхий этгээдэд

“A1”

Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай  гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтанд

Гадаад харилцааны яам

 

Гадаадын иргэн, харьяатын газар

(ГХЯ-ны визийн зөвшөөрлийн дагуу тухайн ангиллын визийг Монгол Улсын хилийн боомт дээр олгоно)

 

 

 

 

 

 

“A1-1”

Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай  гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтны хамаарал бүхий этгээдэд;

“A2”

Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтанд

“A2-1”

Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтны хамаарал бүхий этгээдэд

“А3”

Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд

 

Гадаадын иргэн, харьяатын газар

 

“A3-1”

Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

Хөрөнгө оруулагч

“B1”

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчид

Гадаадын иргэн, харьяатын газар

 

“B1-1”

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээдэд

“B2”

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэнд

“B2-1”

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“B3”

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэнд;

“B3-1”

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

Хөдөлмөр эрхлэх

“C1”

Барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

Гадаадын иргэн, харьяатын газар

 

“C1-1”

Барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

 

“C2”

Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“C2-1”

Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

“C3”

Геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд

“C3-1”

Геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“C4”

Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд

“C4-1”

Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

“C5”

Соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд

“C5-1”

Соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

“C6”

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт  ажиллахаар ирэх гадаадын иргэнд

“C6-1”

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

“C7”

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд

“C7-1”

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

“C8”

Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд

“C8-1”

Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

“С9”

Хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд

“С9-1”

Хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

”C10”

Өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, үйлчилгээний чиглэлээр ажиллахаар ирэх гадаадын иргэнд

“C11”

Тээврийн салбарт ажиллах болон экспортын ачаа тээвэрлэх гадаадын иргэнд

Суралцах

“E1”

Ерөнхий боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд

Гадаадын иргэн, харьяатын газар

 

“E2”

Дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд

“E2-1”

Дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

“E3”

Монгол хэл, түүх, соёлын болон бусад чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд

“E4”

Төрийн өмчит хуулийн этгээд болон эрдэм шинжилгээний байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэнд

"E5"

Инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэнд

"E5-1"

Инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

Гэр бүлийн

“F1”

Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэнд

Гадаадын иргэн, харьяатын газар

 

“F1-1”

Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхдэд

“F2”

Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд

“F2-1”

Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

“F3”

Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэнд

“F3-1”

Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

Цагаачлах

“G”

Цагаачид

Гадаадын иргэн, харьяатын газар

 

“G-1”

Цагаачийн хамаарал бүхий этгээдэд

Хувийн

“H1”

Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэнд

Гадаадын иргэн, харьяатын газар

 

“H1-1”

Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“H2”

Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэнд

“H2-1”

Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэний хамаарал бүхий этгээдэд

“H3”

Хувийн бусад зорилгоор буюу энэ журмын 2.1-2.6, 2.7.1-2.7.4, 2.8, 2.9-д зааснаас бусад зорилгоор ирэх гадаадын иргэнд

Шашны

“J1”

Шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэнд;

Гадаадын иргэн, харьяатын газар

 

“J1-1”

Шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд

Түр ирэх

“K1”

Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэнд

Гадаадын иргэн, харьяатын газар

 

“K2”

Жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэнд

“K3”

Хил орчмын жуулчинд

“K4”

Соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд

“K5”

Импортын ачаа болон зорчигч тээвэрлэх гадаадын иргэнд;

 

“K6”

Дамжин өнгөрөх гадаадын иргэнд

“K7”

Монгол Улсын олон улсын гэрээгээр тохиролцсоны дагуу харилцан адил нөхцөлөөр хөдөлмөр эрхлэх боломж бүхий богино хугацааны жуулчлалын хөтөлбөрт хамрагдан ирэх гадаадын иргэнд

“K8”

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар  ирэх гадаадын иргэнд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 18

Хяналт тавьж чадахгүй байж юун ч олон төрөлжүүлсэн юм бэ дээ нөгөө даахгүй нохой булуу хураана гэдэг шиг маш инээдтэй санагдчихлаа. Жижигхээн орон байж том гүрний статус хуулбарлах хэрэггүй.

0  |  0
Top