"Үндэсний бөх-Үнэт өв" барилдааны эргэн тойронд

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

Монголчууд сүүлийн хоёр жил наадмаа наадам шиг хийж чадаагүй. Ноднин цөөн хүрээнд, халдвар хамгааллын дэглэм барьж бөхөө барилдуулан морио уралдуулсан бол энэ жил бүр огт хийхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэтэл наймдугаар сар гарснаас хойш хурдан морины бүсийн уралдаан, аймгуудад бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулсан. Тэгвэл энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Хүй мандлын дэнжид Монголын залуучуудын холбооны 100 жилийн ой, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойг тохиолдуулан “Үндэсний бөх-Үнэт өв” улс, аймгийн цолтой 512 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгууллаа. Тус барилдааныг УОК, НОК зэрэг холбогдох бүхий л байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу хийсэн бөгөөд ЦЕГ-аас 400 гаруй цагдаа гаргаж, хамгаалалтыг нь хариуцжээ.

Наадмын хоёр дахь өдрийн өглөө биднийг очиход СХД-ийн Эрүүл мэндийн төвөөс барилдах бөхчүүд болон сурвалжлах баг, зохион байгуулагчид гээд бүхий л хүмүүсээс түргэвчилсэн шинжилгээг 20 мянган төгрөгийн төлбөртэйгөөр авч наадмын талбай руу нэвтрүүлж байлаа. Харин өмнө нь тусаад эдгэсэн бол бичгээ үзүүлэхэд л оруулж байсан юм. Бөхийн барилдаан эхлэхээс өмнө бид Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одтой уулзаж ярилцахад “100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа залуучуудын байгууллагынхаа тэгш ойд зориулан өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор 512 бөхийн барилдаан зохион байгуулж байна.

Мөн залуучуудын байгууллагаас “Цэргийн шинэчилсэн хөтөлбөр”, “Шоронг сургууль болгох санаачилга”, “Авлигагүй улс ” гээд олон санаачилгыг гарган хэрэгжүүлж байна” гэсэн юм. Тэгвэл уг бөхийн барилдааныг хамтран зохион байгуулж байгаа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Үндэсний бөхийн дүрмийг 18 жилийн дараа шинэчилсэнээс хойш анх удаа болж байгаа барилдаан гэдгээрээ онцлог. Харин бөхчүүд допинг хэрэглэдэг тал дээр сүүлийн хоёр жил тэмцэж, тодорхой ажлуудыг хийж байна. Нэр бүхий бөхчүүд шаардлага тавьж байгаа ч Э.Оюунболдын тухайд Дээд шүүхийн шийдвэр дээр арслан цолтой нь барилдуул гэж гарсан ч Ерөнхийлөгчийн зарлигаар аварга цолыг нь хураах учиртай. Тиймээс барилдааны эрх нь сэргэсэн учраас бид барилдуулахгүй, цолоо хураалга гэх эрх байхгүй” гэсэн тайлбарыг хийлээ. 

Наймдугаар сарын 16-нд нэг, хоёрын даваа явагдсан бол 17-ны өглөө есөн цагт хүчит бөхийн гурвын даваа эхлэх байсан юм. Гэвч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат  улсын аварга Э.Оюунболдын аварга цолыг хураах гурван шатны шүүхийн шийдвэр гарсан ч аваргаараа барилдаж байна хэмээн улсын аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд эсэргүүцэл гаргасан. Улмаар Увс аймгийн хоёр аварга ам авахгүй гэсэн нь барилдаан эхлэх хугацааг нэлээд сунгасан. Том цолтой бөхчүүд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай дэвжээн дээр удтал хэлэлцсэний эцэст бөхчүүд амаа авч эхэллээ. Харин энэ үеэр улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амалсан нь олон хүний гайхширал, эгдүүцлийг хүргэсэн. Улмаар арслан Ц.Содномдорж санаачилга гарган улсын аварга Э.Оюунболдыг хамтдаа допингийн шинжилгээ өгөхийг хүссэн юм. Аварга нэг хэсэг “Шөвгөрсөн бөхчүүдээс л шинжилгээ авах ёстой” хэмээн эсэргүүцэж байсан ч хоёр бөх хувийн зардлаараа допингийн шинжилгээнд хамрагдахаар тохиролцон барилдаан эхэлсэн. Ингээд барилдаан эхлэхэд бөхчүүд, зохион байгуулагчид, наадамчдын анхаарал энэ хоёр бөх дээр л тогтож байлаа. Үндэсний бөхийн дүрмийн өөрчлөлтөөр шахааны барьц байхгүй болсон учраас тогтсон хугацаа дууссаны дараа золгож барилдах учиртай. Тиймээс учраа бөхчүүд хэд, хэдэн удаа тал солин золгосны дараа улсын аварга Э.Оюунболд хутгах мэх хийхэд нь улсын арслан Ц.Содномдорж дагуулж эргэсэн ч өвдөг нь түрүүлж хүрсэн хэмээн хөлийн цэц үзсэнээр аварга давж цааш барилдаанаа үргэлжлүүлэхээр болов.

Энэ удаагийн хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбат, улсын гарьд Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, улсын харцага О.Хангай зэрэг бөх сонирхогчид барилдаан бүр дээр шахуу түрүү, үзүүрт таамаглаж байдаг бөхчүүд учраа бөхчүүддээ өвдөг шороодсон. Тэгвэл тавын даваа ч гэсэн өндөр цолтой бөхчүүдэд тун халгаатай боллоо. Улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, харцага Д.Анар зэрэг бөхчүүд өвдөг шороодсон юм. Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат “Эрхэт Монгол” группын бөх аймгийн арслан Э.Нямаа аварга Э.Оюунболдыг барьц тавиад эргэхэд ард нь гарч давсан нь олны шүүмжлэлийг дагуулсан ч хөлийн цэц, засуулууд барилдаан идэвхитэй хэлбэрээр үргэлжилж байсан хэмээн үзэж аймгийн арслан Э.Нямааг давсанд тооцсон. Энд нэг зүйлийг онцлоход аварга Э.Оюунболдыг тавын даваанд өвдөг шороодсоны дараа арслан Ц.Содномдорж очин допингийн шинжилгээгээ өгөхийг хүсэхэд аварга эхлээд татгалзсан ч сүүлдээ хөндлөнгийн гэрч байлцуулан шинжилгээгээ өгсөн юм. Ингээд зургаагийн даваа эхлэхэд улсын харцага хоёр, өсөх идэр начин нэг, начин хоёр үлдсэн бол бусад 11 нь аймгийн цолтой бөх байсан нь ойрын үед гараагүй ховор тохиолдол боллоо. Улс аймгийн цолтой 512 бөхийн барилдааны зургаагийн давааны зүүн, баруун жигүүрийг харцага цолтой бөхчүүд магнайлан дэвсэн тохиолдол монгол бөхийн түүхэнд тийм ч олон биш биз ээ. Хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүр булаалдахаар Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, Төв аймгийн Баянчандмань сумын уугуул аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр нар үлдлээ. Харцагын хувьд сүүлийн хэдэн жилийн заал, танхимын барилдаанд маш сайн барилдаж олон үзүүр, түрүү хүртэж, бөхөд хайртай монголчууд сэтгэл дотроо дээлийнх нь захыг мушгиж суудаг бөх болсон. Харин аймгийн хурц арслан Э.Ууганбаяр 2016 онд аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болж байсан бол 2018 онд дахин түрүүлж хурц арслан чимэг нэмсэн нэгэн юм. Хоёр бөх хорь орчим минут барилдсаны эцэст хурц арслан дан шуудаг, сугадсан барьцнаас татаж мордох гэсэн ч харцага Б.Бат-Өлзий мушгиад давж түрүүллээ. Сонирхуулахад, тус барилдааныг хэрвээ улсын наадам байсан гэж үзвэл 1940 оноос хойш Ховдоос анх удаа түрүү, Төв аймгаас 1985 оноос хойш анх удаа үзүүрлэхээр байлаа. МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од барилдааны гурвын даваа эхлэхтэй зэрэгцэн тухайн наадамд аймгийн цолтой бөх түрүүлэх юм бол хоёр өрөө байраар шагнаж урамшуулахаа мэдэгдсэнийг энд мөн дуулгая.       

Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ мэт томоохон барилдаан болоогүй болохоор бөхчүүд болон бөх сонирхогчид сэтгэл хангалуун байгаа нь илт байсан. Хэдийгээр допингийн асуудлаас үүдсэн маргаантай байсан ч Хүйн мандлын торгон ногоон дэвжээнээ хүчит 512 бөх хоёр өдрийн турш үзэгч олноо цэнгүүлж, нар, хур тэгширсэн сайхан наадам боллоо. Зарим нэгэн ухвар мөчид бодолтой бөхчүүдийн буруу үйлдлээс болон бөхчүүдийн нэр хүнд олны дунд унасаар байгаа ч бөх гэдэг монголчуудын сэтгэлийн их цэнгэл, соёлын том өв гэдгийг энэхүү барилдаан дахин нэг удаа харууллаа.

 

ДОПИНГИЙН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:

-Үндэсний бөхөд допинг их хүнд асуудал болчихоод байгаа. Бөхчүүд маань өндөр цол авч, дэмждэг байгууллагууд нь их өндөр шагнал өгдөгтэй ч холбоотой байж мэдэх юм. Сүүлийн үед өндөр даваанд, наадмын үзүүр түрүүнд барилдсан бөхчүүдээс гараад байгаад харамсаж байна. Үүнтэй ямар хэлбэрээр тэмцэх вэ, яаж засаж залруулах вэ гэдэг дээр сүүлийн хоёр жил тодорхой хэмжээнд ажиллаж байна.  Хэрвээ тухайн бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдвол бөхийн чимгийг Баяр наадмыг зохион байгуулах комисс, Шадар сайд хураадаг. Харин цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар хураах хууль, журамтай байдаг. Ер нь цаашид монгол бөхөөс допингийн асуудлыг нэг мөсөн цэгцлэх ёстой.

Улсын аварга С.Мөнхбат:

-Өнөөдөр/өчигдөр/-ийн барилдааны гурвын даваанд П.Бүрэнтөгс аварга бид хоёр ам авалгүйгээр өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ. Монгол бөхийн дэвжээнд, монгол бөхөд шударга бус зүйл маш их байгаа. Тэрний нэг жишээ нь гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад Э.Оюунболд аварга цолтойгоор барилдаж байна. Бид өнөөдөр монгол бөх гэдэг энэ том өв соёлыг тээгч нар. Үүнийгээ нэн тэргүүнд бид бүхэн хайрлаж хамгаалах ёстой. Тэр утгаараа миний үзэл бодлоо илэрхийлэх хамгийн том зүйл бол монгол бөхийн дэвжээ. Монгол бөхийн дэвжээн дээр маань допинг хэрэглэж том цол авдаг. Том цол авчихаад түүнийгээ төрийн албан тушаалтнуудаар хаацайлж барилддаг жишиг байж болохгүй. Э.Оюунболд “Арслан цолтойгоор барилдахгүй. Ерөнхийлөгч хурааж аваагүй. Ерөнхийлөгчийн зарлиг Дээд шүүхийн дээр байдаг. Тиймээс аварга цолтойгоор барилдана” гэсэн хариу өгсөн нь үүний нэг тод жишээ.

Улсын аварга О.Балжинням:

-Допинг хэрэглэсэн бөхийн цол, чимгийг хураадаг, энэ асуудлыг шийддэг газрууд гэж бий. Үүнийг дан ганц МҮБХ шийдчихдэггүй. Нэгэнт барилдах эрхийг нь хассан хугацаа дуусаж, эрх нь сэргэсэн учраас барилдуулахаас өөр аргагүй. Ер нь цаашид монгол бөхийн энэ ариун дэвжээнд допинг мэтийн зүй бус үйлдэл огт байж болохгүй гэж боддог.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөх сонирхогч(122.201.21.160) 2021 оны 08 сарын 21

Ууганбаярт 2 өрөө байраа өгчихөө залуучуудаа буруу болохгүйл байх хүч хөдөлмөрөө бөхдөө зориулж байгаа залуу шиг харагдадаг дах

0  |  0
Иргэн(103.57.93.159) 2021 оны 08 сарын 21

Бөгсөндөө пуужинтай Ба аваргын буруу үлгэр Хэнтийн тэнэг бөхчүүдээс салахгүй юм.Нарийн ярьвал Ба их спортоор амжилт гэх юм байхгүй, тэр үед шинжилгээ авдаггүй байсныг далимдуулан бөгсөндөө ”пуужин ” шахуулаад түрүүлээд байсан шиг байгаам.

0  |  0
иргэн(64.119.16.86) 2021 оны 08 сарын 19

шүүхийн шийдвэрээс дээгүүр зарлиг гэж байхгүй. шүүх ч гэждээ шүүх. тэр гурван шатны шийдвэрээрээ зарлигыг хүчингүй болгочиход яадаг байна аа

0  |  0
Заагч(202.9.47.38) 2021 оны 08 сарын 21

Увсын допингом батсуурь лалрын цолыг хасаа дээр нь 2017 оны vзvvр допингчин баторших байна хэн хэзээ хэний цолыг хурааж байлаа увсын атаархуу ацнууд хол очиж хуцаарай.

1  |  0
Монголхүү(192.82.64.208) 2021 оны 08 сарын 21

Увсын олон зуун допингчингуудын нэг С.Мөнхбатын аварга цолыг хураах хэрэгтэй. Харцагаас дээш барилдах чадваргүй бөхшдээ. Увсын уруулын мэнгэт сайд ахаараа допингийн хариугаа аргалуулж даруулсаар бүүр даварчихсан нохой.

1  |  1
Монголхүү(192.82.64.208) 2022 оны 04 сарын 18

С.Мөнхбатын цолыг хураах хэрэгтэй харцагаас илүү гарах чадвартай бөх бишшдээ

1  |  1
Zindaa(202.126.88.60) 2021 оны 08 сарын 18

Дандаа мэдлэг боловсолгүй малнууд байдаг юм уу ямар комэн т бичээд бдг юм

0  |  1
Зохиогчийн (150.129.142.221) 2021 оны 08 сарын 18

МАНГАР ууд 7сард наадамаа хийх байсан юм. Халдвар хамгаалал цар тахал гээд байсан одоо Юун наадам цагаан сар болгож хаясан.

0  |  1
Зрчин(150.129.142.221) 2021 оны 08 сарын 18

No naadam эсэргүүцэж 1 цолтой бөх очоогүй мөнгө алдарын төлөө жудаг өв соёл яахав эрүүл мэнд үлгэр дууриал юу ч алга энэ хэдэн бөхөд.

0  |  1
Зангаа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 18

512 бөхийн барилдаан ба 400 цагдаа. Хүний эрхийн үндэсний \n комиссоос тэнд ажилласан юм болов уу? Задгай шээж байгаа бөхийн асуудал хүний эрх үү, хэв журмын зөрчил үү, тэр бөхийн танхайрал уу, зохион байгуулөлтын алдаа юу?

0  |  1
Top