Ногоочид худалдаа эрхлэх дүүргээсээ зөвшөөрөл авах шаардлагатай

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

Ногоочдын өмнө тулгамдаж буй асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүстэй хамтарсан уулзалт хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дээр Хүнс хөдөө аж ахуйн газар, Дүүргийн худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлийн төлөөллүүд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон албаны хүмүүс оролцож ногоочдын өмнө тулгамдаад буй асуудлыг хэлэлцсэн байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас гаргасан чиглэлээр төвлөрсөн худалдаа (Бөөний худалдаа)-ны 24 цэгийг гарган худалдааг дэмжих, жижиглэн худалдаачдын хувьд хотхон, хороолол дунд хүртэл зарж болох бөгөөд тэднийг дэмжин ажиллахыг дүүрэг, хорооны засаг дарга нарт дахин үүрэг өглөө.

Иймд ургацаа хураан ирсэн ногоочид дүүргээсээ худалдаа эрхлэх зөвшөөрөл авах бөгөөд худалдаа эрхлэхдээ хувийн болон ойр орчмын ариун цэврийг сахиж, орчны бохирдол үүсгэхгүй, хог хаяхгүй байх тухай зөвшилцсөнөөр худалдаа эрхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top