ХЭРГИЙН МӨРӨӨР: Эхнэрээ дайрч хөнөөгөөд айлын эзэнгүй өвөлжөөнд очиж амиа хорложээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 35 настай залуу эхнэрээ машинаараа дайрч хөнөөгөөд, дараа нь өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарсан байна. 

Эл хэрэг өнгөрсөн баасан /2021.08.13/ гарагт 06:00 цагийн үед гарсан бөгөөд амь хохирогч эхнэр, нөхөр нь 5-13 насны гурван хүүхэдтэй байжээ. 

Тухайн үед талийгаач эхнэр, нөхөр нь саахалт айлындаа архидан согтуурсан байна. Улмаар гэртээ харихаар явсан боловч, хоорондоо маргалдаж замдаа авто машинаараа эхнэрээ дайрч хөнөөжээ. 

Тэрээр эхнэрээ дайрч хөнөөчихөөд хэргийн газраас 10 орчим км зайд байх айлын хоосон өвөлжөөнд очиж, өөрийгөө боомилж амиа хорлосон болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. 

Талийгаач эмэгтэй өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд байсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.68.246) 2021 оны 08 сарын 21

Архичидтайгаа хатуу тэмцмээр юм. Машин ачиж байхаар.

0  |  0
z(66.181.161.113) 2021 оны 08 сарын 19

aimar ym be Ум Ма Ни Бад Ми Хум

1  |  0
Зочин(59.153.112.25) 2021 оны 08 сарын 18

Өвөрхангайн ямар сум хэн бэ?

0  |  0
Иргэн(66.181.179.111) 2021 оны 08 сарын 18

Энэ монгол улсд маань юу л болоод байна даа нийгэм нь ийм хогийн байхад хар бараан мэдээнээс бид хэзээ ч салахгүй ээ

1  |  0
Top