Элчин сайд Кобаяаши Хироюкитэй уулзлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитэй уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Т.Гантулга дарга халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн аюулгүй-амар тайван Токиогийн Олимпыг зохион байгуулсанд Элчин сайд Кобаяаши Хироюки болон Японы ард түмэнд баяр хүргээд, цар тахлын хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулахад Японы Улсын Засгийн газар, ард түмний тусламж, дэмжлэг их байгааг онцоллоо.

Түүнчлэн Япон улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагатай хамтын ажиллагаа тогтоож, үйл ажиллагаатай нь танилцан, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, цахим засаглалын үндэсний хэмжээний цогц бодлогын E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж буй “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт” хөтөлбөрт анхаарал хандуулан, хамтран ажиллахыг хүссэн байна.

Элчин сайд Кобаяаши Хироюки дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахалтай хамтран тэмцэх нь улс орнуудын нэн тэргүүний зорилт тул Япон Улсын холбогдох хяналтын байгууллагуудтай тэр дундаа Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай нягт хамтран ажиллахад ажил хэргийн түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 19

Энэ Гантулга одоо болтол ажлаа өгөхгүй юугаа хийгээд яваад бнаа аан?

0  |  0
Хоое(124.158.67.244) 2021 оны 08 сарын 18

Гантулга ажлаа егеегуй юу хийж байнаа Япон руу аялах санаатай бгаа юмуу хэрэггуй дээ

0  |  0
Top