З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал хойшилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Баянсэлэнгэ нарт /3/ холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт товлосон.

Шүүгдэгч М.Болортуяа, Ж.Бурмаа нар шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 09.00 цагт товлосон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top