ДАШТ: Б.Энхзул АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ барилдахаар шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн билээ.

Өнөөдөр (2021.08.18) эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн наадамд оролцож байсан, спортын мастер Батбаатарын Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар маргааш алтан медалийн төлөө барилдана.

Түүнчлэн 76 кг-д Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг хагас шигшээд Энэтхэгийн Бипашатай удахгүй хүч үзэх юм.

55 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билибек Кызыд 4:6-гаар ялагдсан ч маргааш дагаж барилдахаар боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ts Ganbat(192.82.82.52) 2021 оны 08 сарын 19

bvh tamirchdaa amjilt hvsie

2  |  0
Top