ХӨВСГӨЛ: Голын үерээс өлгийтэй хүүхэд аварлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

Сүүлийн хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Хөвсгөл аймаг Дэлгэрмөрөний усны түвшин огцом нэмэгджээ. 

Улмаар тус аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан эрэг” гэдэг газар нэг айл үерийн усанд автсан тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид гурван км замыг туулан 06:40 цагт очиж иргэн Б-гийн таван ханатай гэр, хоёр том хүн, гурван хүүхдийг аврах ажиллагааг зохион байгуулсан байна. 

Мөн Бүрэнтогтох сумын Их-Уул баг Цахир гэх газарт голын ойролцоо нутаглаж байсан дөрвөн айл үерийн усанд автсан дуудлага мэдээллээр тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж 0-11 насны дөрвөн хүүхэд, 22-33 насны хоёр эмэгтэйг үерийн уснаас аюулгүй гарган авч ажилласан байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 20

Өлгийтэй хүүхдээ үерт урсгаж байдаг яасан хариуцлагагүй байнаа оркууд.

3  |  0
Top