“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллаи, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 10-ны хуралдаанаас гаргасан билээ.
Ингэхдээ Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор болсон бөгөөд мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан юм.
Тэгвэл олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаи Ubn.mn сайтад түүний амжилтыг үнэлээгүйд гомдолтой байгаа талаараа ярилцлага өгсөн нь өнөөдөр анхаарлын төвд байна.
Тэрбээр хэд хоногийн өмнө Германд очсон бөгөөд ярилцлагадаа "Би Олимпийн мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Энэ медалийг би өөртөө болон гэр бүлдээ, хоёрт монголчууддаа зориулсан. Бүх монголчууддаа баярлалаа. Мөн Жздо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад талархаж байна. Харин өнөөдөр би гомдолтой байна. Учир нь маш олон худал мэдээллүүд цацагдаж байна. Саеид Моллай орон сууцаар шагнууллаа, Их хэмжээний мөнгөөр шагнууллаа гэсэн мэдээллүүд бүгд хуурамч. Үнэндээ би юу ч аваагүй. Мөнгөн медаль хүртсэн би аваагүй байхад хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнууллаа. Олимпын дараа надад олон хүмүүс баяр хүргэсэн. Би баярлаж байгаагаа ч хэвлэлээр илэрхийлсэн. Харин Монголд ирснээс хойш 10 хоногийн турш зочид буудалд байхад Монголын төр засгаас хэн ч ирж надтай уулзаагүй. Зарим нэг хүмүүс надтай ирж уулзан, бэлэг өгч байгаа хэдий ч Монголын Үндэсний олимпийн холбооноос уулзаж, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй. Би Монголын иргэншилтэй Монголын иргэн болсон шүү дээ. 10 хоногийн дараа би гэр бүл рүүгээ эргэн ирэхээр шийдсэн. Эхнэр маань надаас”Монголд юу хийгээд байгаа юм бэ? Ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулаад байгаа юм уу” гэж асуусан. Би түүнд “Үгүй ямар ч арга хэмжээ зохион байгуулаагүй” гэж хэлсэн. Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас Олимпийн медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Гэтэл тэр өдөр би өдөржин зочид буудалдаа байсан. Хэн ч над руу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл байгаагүй. Би түүнд маш их гомдсон" гэхчлэн ярьжээ.
Тэгвэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол Саид Моллаид Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээж, орон сууц бэлэглэх зарлиг, шийдвэр гарсан бөгөөд хараахан өөрт нь танилцуулж амжаагүй байжээ.
Ц.ШАРАВЖАМЦ: САИД МОЛЛАИ БОЛОН ОЛИМПЫН МЕДАЛЬТ ТАМИРЧДАД ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХҮРТЭЭЖ, ОРОН СУУЦААР ШАГНАНА
Энэ талаар бид Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцаас тодрууллаа.
-Саид Моллаи Монгол Улсын Засгийн газарт гомдсон талаараа Германд очсоныхоо дараа Монголын хэвлэлд ярилцлага өгчээ. Засгийн газрын шагнал, урамшуулал хэзээ олгогдох вэ. Олимпын мөнгөн медаль хүртсэн тамирчнаа алагчиллаа гэж Саид Моллаи ойлгосон бололтой?
-Алагчилсан, өөрөөр хандсан зүйл бүх шатанд байхгүй. Саид Моллаи адилхан монгол хүү болсон шүү дээ. Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаид 60 сая, хүрэл медаль хүртисэн гурван тамирчинд 30, 30 сая төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дөрвөн тамирчиндаа байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Тамирчид маань Японоос ирээд 14 хоног хөл хорионд байсан. Ингээд хөл хорионоос гарахаар нь Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар бэлтгэж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
Энэ талаар Саид Моллаи хараахан мэдээлэл аваагүй юм шиг байна. Уг нь Жүдо бөхийн холбоонд энэ талаар дуулгасан байгаа.
-Засгийн газраас Саид Моллаид 60 сая төгрөг өгнө гэснээс өөр мэдээлэл яваагүй тул байр болон гавьяа шагналын талаар мэдэж амжаагүй Герман ниссэн бололтой?
-Байр өгөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Дөрвөн тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон.
Түүнээс гадна Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаасан таван шүүгчид санхүүгийн урамшуулал олгож, хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан тамирчдадаа анх удаа мөнгөн урамшуулал хүртээх асуудлыг ч шийдвэрлэсэн.
Сэтгэгдэл ( 18 )
хамгийн гол нь гавьяатын үнэ цэнийг нөгөө Молло нь ойлгохгүй ээ! Аягүй бол паалантай хэрэггүй төмөр гэж харна биз, ёстой увайгүй, ичгүүр сонжуургүй амьтан байна
Арчаагүй зэтгэрүүд зайлах хэрэгтэй. Моллай гомдох нь зөв. Оркууд Молом ч гэх шиг их доромжилж байгаа шүү. Өррсөдтэйгээ адилтгаад хэрэггүй наад хүн чинь дэлхийд данстай аварга бөх хүн.
Гавьяат, Хөдөлмөрийн баатар .. ямар ч төмөр хэрэггүй, олон улсын жишэгээр нэг удаагийн мөнгөн урамшуулалаа авахаар хараад бна ш тээ.
Хүндэтгэл ч үзүүлээгүй нь ялгаварлан гадуурхалт шүү. Моллай үнэнг хэлсэн. Монгол Улсын иргэн иргэнийхээ хувьд ижилхэн хүндэтгэл хүлээхийг хүссэн л төдий. Үндсэн хуулиа зөрчсөн энэ ялгаварлан гадуурхалт ойлгоогүй бололтой. МУ-ын иргэнийг дасгалжуулсан дасгалжуулагчийг нь шагналын мөнгөнд оруулаагүй харагдана. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг байх аа. Өөрсдийгөө бид өмөөрөх хэрэггүй ээ. Ажлаа хийхгүй байгаа чадваргүй хүмүүсээсээ л салах цаг
Даварсан нөхөрийг буцааж эх оронд нь явуул.
Хог хог.тамирчин байлаа гээд яахын.мэдрэл юмнууд ямар ч хэрэггүй юманд зарлага гаргаж.урлаг спорт гэж юм монголд ямар ч хэрэггүй зүйл
Ugaasaa undur mungu amlaval yavaad l ugun.te4geed ch harj yavaa amtan ene orgil n \n
Орох оронгүй оочих аягагүй эх орныхоо хууль цаазыг үл хүндэтгэсэн зуйгуул нөхрийг эх орныхоо иргэн болгож олимпд бэлтгэж оруулсан нь буруу юу! Тэр өөрөө харин монгол улсад баярлалаа гээд өөрийнхөө мөнгөөр байр авч ядарсан хүнд бэлэглэх ёстой. Даварч бна! Тэвчээргүй новш.
Угтаж аваагүй, түрүүлж сэтгээгүй муу байна...аргагүйшт гомдох нь...одоо гомдлын дараа авах хүндгүй хүчгүй бэлэг боллоо...гавьяат тамирчнаа эхлээд хэлчихгүй
Арчаагүй засаг 2 өрөө гэнэ үү 3өрөө өгөөч тэнэгүүд минь
За монголын нэрээр олимпод оролцоо биздээ.харин монгол улсын буянаар олимпод орж медаль авсандаа баярлах хэрэгтэй.иран улс олимп байтугай шоронд хийх байсан бусуу.юун гомдол вэ.герман орон шагнах байлгүй.муу цагаач даврах хэрэггүй.өөрийнхөө төлөө Монголын иргэн нэрээр олимпод оролцсон болоо юм биш үү.
Энэ засгийн газар сошиалиар ажлаа хийдэгээ хэзээ больж өөрийн толгой ухаанаар ажиллах юм бэ?
Молом минь арай эрт гомдол гаргачихж дээ. кккк
Нэргэсэн хойно нь хашиграв гэж тэнэгүүд ичиж үхмээр юм
Иш чааваас даа дандаа л юмны араас нь явж байх юм. Энэ засаг нь ч тэр Биеийн тамирын хороо нь ч тэр гадаад хэргийн хэлтэстэй биз дээ. Сайхан уулзаад ярилцаж болно доо. Бас жудо бөхийн холбоо нь хэлээгүй юм байх даа гэнэ ээ. Төр төмбөгөр ёс ёмбогор гэж үг байдаг даа. Биеийн тамир спортын газар гол нь зангидаж авч явах ёстой ш дээ. Энэ удирдлага нь гэж дэмий гонзгой л доо.
Oort ni ydaj hurdan shuurhai alban esnii medeelel ogooch Sharavjamtzaa yum hogjson tzagsh dee ter hun German ulsaas laiv hiigeed ta nar odool heleltzeed chaavaas gej dee neeree omnoos ni ichij uhlee
Ta nariig munginaj bh hoorond ugee helchiheed gone bolchihson yum bishuu nzuudaa. Hurd bhgui ajilladag chini ene.
Bi ich sain ajillasan 200 chonog geed ter Ouuyerdene schulsee usruuleedel baisan , Delchiin chemjeenii Olipm bolood duuslaa, oligtoichon schuurchai ajillaachee zasgiin gazaraa. Ichmeer umaa!!