Алга болсон ДОЛООН НАСТАЙ ОХИНЫГ олж, эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо "Хангарьд сити 2" хотхоны...тоотоос 7 настай Б гэх эмэгтэй хүүхэд тоглохоор гараад сураггүй байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу 2021.08.18-ны өдрийн 18.38 цагт очиж шалгахад Б нь тус хотхонд оршин суух найзындаа орж тоглож байсныг олж тогтоон ээж А-д хүлээлгэн өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top