М.Мөнхгэрэл өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо

2021 оны 08 сарын 20

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд 2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин спортын мастер Мөнхбатын Мөнхгэрэл хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жинд энэ сарын 18-нд шигшээд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан.

Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар өчигдөр /2021.08.20/ үдээс өмнө нь дагахад АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Анастасья Яндушкинаг цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо. М.Мөнхгэрэл Оросын бөхөд 0:8-аар дийлдэж яваад гайхалтай эргэн ирэлт хийж тоог 9:8 болгон илүү гаргасан төдийгүй өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав.

Тэрбээр манай улсаас өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, Б.Нямгэрэл, Н.Насанбуян нар хос медальтан болж байв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн (103.57.94.149)  2025 оны 03 сарын 13

Их шазруун санагдсан шүү энэ охин,

2  |  0
Энжи (103.57.92.233)  2025 оны 03 сарын 13

Оросыг л хэзээ ч ялдаг бх ёстой

4  |  1
mend (66.181.161.56)  2025 оны 03 сарын 13

amjilt xusiye. manaixan tegeed daraa ni yalagdaxaar bitgii muulaad bgaarai

4  |  0
Зангар (202.179.25.78)  2025 оны 03 сарын 13

Энэ чинь харин зөв явбал юм дуулгаж мэдэх охин байна даа.

2  |  0
Зочиэ (103.57.95.171)  2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе.

2  |  1
Top