Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ-ий дөрөв дэх өдрөө ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Батбаатарын Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан. Тэгвэл өчигдөр /2021.08.19/ шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдснаар үзүүрлэв.
Б.Энхзулын төрсөн эгч Б.Энхцэцэг 2018 онд Трнавагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол гурван жилийн дараа дүү нь медаль хүртэж буй нь энэ юм. Түүнчлэн түүний багш Паламын Чулуунбаатар гурван жил дараалан унаган шавь нараа залуучуудын дэлхийн аваргаас медаль авахуулаад байна.
Сэтгэгдэл ( 4 )
Зангараа луухаанаа чамд ямар хамаа байнаа хог хятад руугаа далд орооч.
Чөлөөт гээч юманд ямар ч ирээдүй байхгүйг сая олимп тодорхой харуулсан ш дээ, одоо цаашдаа улам л уруудна ш дээ мэдээж
амжилт хүсье.
Алт л биш бол цаг үрж мэдээнд битгий тавьж бай.