Улсын Онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хурдан морины уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулахгүй байх үүрэг өглөө.
Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, намрын ургац хураалтын ажлыг зохион байгуулах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж, тасралтгүй зохион байгуулах зэрэг чухал үйл явдал тулгамдсан энэ үед морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг наймдугаар сарын 21-нээс хойш зохион байгуулахгүй байх үүргийг хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Болоод өнгөрсний дараа хориглох үүрэг өгдөгөө боль за
Бөхийн барилдаан, морины уралдааныг зуд болсон ч, цар тахал гаарсан ч зогсолтгүйгээр явуулахгүй бол найр наадамд дуртай үхэр монголчууд яах болж байнаа?
Албаар бөхчүүд, уяачдын лоббигоор нээж бужигнуулчихаад, өнгөрсөн хойно одоо хааж сүржигнээд, УОК гэж бас дүүрчихсэн газар байна шүү
Ниргэсэн хойно нь хашгирав.