Ховдчууд "Токио-2020" зуны олимпоос чөлөөт бөхийн 53 кг-д хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяад хүндэтгэл үзүүлж, байраар урамшууллаа.
Тодруулбал, Б.Болортуяад Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хоёр өрөө байр, Булган сумын нутгийн зөвлөл мөн хоёр өрөө байр бэлэглэлээ. Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, "Таван богд групп"-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан Б.Болортуяагийн аавд хоёр өрөө байр бэлэглэсэн байна.
Б.Болортуяагийн "Токио-2020" олимпын наадамд үзүүлсэн амжилтын эргэн сануулъя.
Тэрбээр чөлөөт бөхийн 53 кг жингийн барилдааны эхний тойрогт Гуамын Ркаела Акиног цэвэр ялж, дараа нь Эквадорын Вальверде Мелендресийг мөн 15:5 оноогоор цэвэр ялсан. Харамсалтай нь хагас шигшээд дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидад 3:6 онооны харьцаатай ялагдсан. Гэвч манай бөх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Жозеф Эссомбе Тиакотой (Камерун) барилдаж, цэвэр ялсан юм.
ОУХМ Б.Болортуяа нь Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх олимпын медальт хоёр дахь эмэгтэй тамирчин болж байгаа юм. 2012 онд Лондонгийн олимпоос Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 4 )
ДЭЛХИЙД УЛСЫНХАА НЭРИЙГ ГАРГАСАН ИЙМ ТАМИРЧИДАД ШАГНАЛ УРАМШУУЛАЛ ӨГӨЛГҮЙ ЯАХДЭЭ ХАРИН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЦОЛ АВСАН ХЭДЭН ХЭДЭН ЮМУУДЫГ ӨГШҮҮЛЭЭД ӨГӨХ ШААРДЛАГҮЙ ДЭЭ ЭНЭ ОНД НААДАМ БОЛООГҮЙ УЧРААС ХУУЛИА САХИЖ БҮХ БӨХЧҮҮДЭД ЦОЛ ОЛГООД ХЭРЭГГҮЙДЭЭ САЯНЫ БӨХ БОЛ ЗҮГЭЭР Л СУУХАН НАЙРУУЛСАН ЖҮЖҮИГ БОЛЛООШ ДЭЭ
Миний нутгийн ард түмэний сайхан сэтгэлийг бид баярлан дэмжиж улс орондоо ихийг бүтээж буй залуучуудад ажил амьдарлын сайн сайханыг хүсье
яах аргагүй хүч хөдөлмөрөөр авсан шагнал шүү баяр хүргэе
Мундаг дайчин охин байна лээ, улам их хичээгээрэй, тэмцээн уралдаандаа л анхаараарай