Хот хоорондын нийтийн тээвэрт дараах хоёр шинэ чиглэл нэмэгдэж байгаа мэдээллийг Автотээврийн үндэсний төвөөс өглөө.
1. Улаанбаатар-Говьсүмбэр, Говьсүмбэр-Улаанбаатар шинэ чиглэлд тээвэрлэлт эхэлж, тогтмол явж эхэллээ.
2. ХХ109 дугаартай “Улаанбаатар хот – Завхан аймгийн Отгон сум”-ын чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинээр нээгдлээ.
Завхан аймгийн Отгон сум нь Хангай нурууны ноён оргил мөнх цаст төрийн тахилгат "Отгонтэнгэр уул"-ын өвөрт оршдогоорооо онцлог бүс нутаг юм.
Тус чиглэл нь хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ байхгүй Завхан, Баянхонгор аймгийн алслагдсан 5 сум / За.Отгон, Бнх.Бөмбөгөр, Бнх.Бууцагаан, Бнх. Хүрээмарал, Бнх.Баянбулаг/-ыг дайран өнгөрч ард иргэдэд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг илүү ойртуулан хаалганаас хаалганд үйлчилгээг үзүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )