"Андлалын өргөө"-г барьсан "Хос санаа" ХХК улсыг хохиролгүй болголоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан өнөөдөр /2021.08.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Хэнтий аймагт баригдаж байсан "Андлалын өргөө" хөшөөг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж, нураасан гэж мэдэгдэв. 

Учир нь, тус хөшөөний зураг төслийг гүйцэтгэсэн талийгаачийн ар гэрийнхэн оюуны өмчийн эрхийг эзэмшдэг тул хөшөөт цогцолборыг үргэлжлүүлэн барих боломжгүй гэж үзсэн юм. Тиймээс хууль, эрх зүйн талаасаа тус "Андлалын өргөө" хөшөөний бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болжээ. 

Улмаар өнөөдөр "Андлалын өргөө" хөшөөг нурааж, бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэж байсан "Хос санаа" ХХК улсын төсөвт 1.9 тэрбум төгрөгийг буцаан хийж, Засгийн газрыг хохиролгүй болгосон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ярилаа. 

Тэрбээр "Зохиогчийн шавь нартай нь ярилцсан хэдий ч оюуны өмчийн эзэн хянаж болохгүй хүндрэл үүссэн. Гүйцэтгэл бүрэн хийгдэж дуусаагүй байхад, зохиогчийн гэр бүлээс зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байх хүсэлт гаргасны дагуу нураахаар шийдвэрлэж байна. Учир нь уг ажлын бүтээн байгуулалтад хийгдэж байхад зураач нь бурхан болсон. Тиймээс энэ ажил цаашид хийгдэх боломжгүйд хүрч байна. "Андлалын өргөө" хөшөөг барьсан "Хос санаа" ХХК улсын төсөвт 1.9 тэрбум төгрөгөө шилжүүлсэн. Мөн барилгын хог хаягдлыг устгах гэрээ хэлэлцээрийг хийсэн бөгөөд орон нутаг нь үүссэн хогийг бүрэн устгах юм. Харин дахин ашиглах төмөр болон хаягдлыг орон нутаг өөрсдөө шийдээд зохицуулна" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.183.169) 2021 оны 08 сарын 28

Ажил зөв төлөвлөж хийж чаддаггүй малууд. МАН-ы тавиул, чадваргүй юмнууд улсын болон хувийн хэвшлийн мөнгөөр гараа угааж, туйлж байна даа.

0  |  0
худлаа(202.9.46.68) 2021 оны 08 сарын 27

Худлаа шүү.Оюун-Эрдэнийн компани

0  |  0
БАТБАЯР(192.82.74.248) 2021 оны 08 сарын 27

ТЭР КОМПАНИ 2 ТЭРБУМЫГ ТӨЛСӨН ГЭЖ ШАЛ ХУДЛАА. ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
нураах (66.181.166.134) 2021 оны 08 сарын 27

Талийгаач Эрдэмбилэг үнэхээр муу бүтээл хийжээ. нураасан нь зөв. хэрвээ барьж гүйцээсэн бол дэлхий нийтийн шившиг болох блаа. ялангуяа монголчуудыг доош нь хийх дуртай оросууд харах юм бол ёстой бөгс улайтал шоолно, ”тэмбүүнээс нь бид салгачихаад бхад толгой муутай хэвээрээ монголчууд гээд л...........ашгүй нураасан нь болж. баярлалаа, Уртнасан сайддаа, дэлхийн шившиг болохоос аварсанд.

0  |  0
ts(202.9.40.176) 2021 оны 08 сарын 27

bas neg hachin baishingin zurag higdej baigaa ih haanihaa cheejind haalgatai barigdval ene tvvh davtagdana erthen oorchiloosoi

0  |  0
САЙДТАН болиоч(192.82.72.207) 2021 оны 08 сарын 27

БОАЖЯамны сайд шонхорын нууц наймаагаа болиоч. ХЭН гэгч шонхор наймаалж, дундаас нь АШИГ олж байгаа юм вэ?

0  |  0
(66.181.181.237) 2021 оны 08 сарын 26

yashka

0  |  0
Зочин(150.129.143.9) 2021 оны 08 сарын 26

Долдой авгай худлаа туугаад л, ингэж пялдаганаж байж хуний емнеес хэрэгт орох вий дээ

0  |  0
Ооркийн сэтгэлгээ нэ(192.82.86.9) 2021 оны 08 сарын 26

янз бүрээр хувирдаг вирус гараад л байх бололтой.Худалч,хулгайч, пялдаг долдойнуудыг хүнийг таниад хаширтал гь өвчлүүлдэг вирус гардаггүй юм болов уу? ккк

0  |  0
zochin(202.179.25.96) 2021 оны 08 сарын 26

chamd ich sain zaavarlaj ogchee Urtnasan !!! tegeed ajillaa sain chiij bna. kkk Ug n schuumjleltei chandaad ter mundag Ouunerdenees tailbar avaad schuud ogchor gej ajillaa buur sain chich estoi said avgai min. Tegechdee buch chochirliig Ouuynerdene eronchii said tolood sain duraaraa ogchroch estoi. Zaaval charuichlaga toochno !!!, charjil baigaarai

1  |  1
TE(66.181.160.56) 2021 оны 08 сарын 26

ERONXII SAIDAAR 2 TERBUMTOGROG TOLUUL. IIM SHIIDVER GARGAAD XURELSUX OYUNERDENE NAR MONGO IDSEN L BAGAA SHUUDEE.

1  |  0
Top