Монгол Улсын сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг насанд хурэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд Увс, Хөвсгөл, Дархан, Эрдэнэт тэргүүтэa хот хөдөөгийн нийт 28 багийн 300 гаруй тамирчид долоон өдрийн турш ширүүхэн тулааныг үргэлжлүүлсэн билээ. Эрэгтэйчүүдийн хүрэл медалийг "Хасу мегават” ОТИС-ийг буулган авснаар хүртсэн юм. Харин аваргын төлөө "ХААН" банкны залуус "Хөвсгөл нэгэн үе"-ийг илт илүүрхсэнээр 2011 оны улсын аварга болж чадсан юм. Харин эмэгтэйчүүдиин финалын төлөөх тоглолт ихэд сонирхолтой болж сонирхогчдын “Sprite” лигийн аварга “Хөвсгөл нэгэн үеийнхэн” Увсын охидыг буулган авч хүрэл медаль хүртсэн нь тэдэнд их л чамлалттай байх шиг санагдсан. Тэмцээний алтан медалийг ХҮДС хүртэж, МУИС-ийн баг удаалсан юм. Эрэгтэй шилдэг тоглогчоор "ХААН" банкны Д.Төгөлдөр, эмэгтэй шилдэг тоглогчоор ХҮИС-ийн Ж.Баярцэцэг нар шалгарлаа.
Эх сурвалж: Ардчилал сонин
Сэтгэгдэл ( 0 )