Маргааш ТЭГШ, нөгөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2021 оны наймдугаар сарын 19-ний өдрийн А/642 дугаар захирамж гарчээ.

Уг захирамжид хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ долоо хоногийн бямба, ням гарагт авто машины дугаарын хязгаарлалт тэгш, сондгойгоор үйлчлэх юм.

Тухайлбал, маргааш буюу энэ сарын 28-нд тэгш тоогоор төгссөн дугаартай авто машин замын хөдөлгөөнд оролцох бол нөгөөдөр буюу энэ сарын 29-нд сондгой тоогоор төгссөн авто машин замын хөдөлгөөнд оролцох юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top