УИХ-аас дотоодын болон гадаадын кино үйлдвэрлэгч студи, телевизийн кино үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол Улсыг зорих шалтгаан болохуйц Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа.
Хуульд кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудын шилдэг туршлагаас суулгасан гэдгийг Соёлын яамнаас онцоллоо. Тухайлбал, хуульд тодорхой шаардлага хангасан уран бүтээлчдэд зардлын буцаан олголт, мөнгөн дэмжлэг олгох зохицуулалт тусгагджээ. Үүгээр Монгол Улс ойрын хугацаанд кино үйлдвэрлэгчдийг татахуйц орон болохыг зорьж байна. Ингэснээр кино зах зээлийг дагалдан Монголын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өвөрмөц соёл, өв уламжлалыг дэлхийд сурталчлах, шинэ ажлын байр бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно хэмээн тооцжээ.
Соёлын сайдын хэлснээр Монгол Улс кино, телевизийн тэргүүлэгч студиүдийг эх орондоо хүлээн авч, тэдэнтэй бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.
Шинээр байгуулагдах Монголын кино зөвлөлөөс кино үйлдвэрлэлийн урамшуулал, зардлын буцаан олголт болон Монгол Улсад кино үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй хууль тогтоомжийн бусад арга хэмжээг удирдан зохион байгуулах юм. Монголын кино зөвлөлийн үйл ажиллагаа болон болон урамшууллын хөтөлбөрүүд нь 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Кино үйлдвэрлэлийн урамшуулал буюу мөнгөн дэмжлэг, зардлын буцаан олголтын талаарх тойм:
Сэтгэгдэл ( 2 )
Монголд жуулчид татлаа гэхэд энд ирэхэд нь өөрсдөө үзүүлэх юмгүй нүүрээ хийх газаргүй ичмээр байдалтай юм олон бна шдээ. Хүнээс зөвхөн мөнгийг нь л авах хүсэлтэй сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Хүнд харамсахааргүй сэтгэгдэл сайхан мэдрэмж сэтгэгдэл үлдээж байж мөнгийг нь хангалттай авах хэрэгтэй
Одоо энэ аяал жуулчлалыг татна матна гэж хоцрогдож байгаа бизнесээр яадаг байнаа. Ирэх нь ирээд явах нь явна л биз... Арай өөр юм сэтгэмээр юм...залуучууд...