Машины бүхээгт дарагдсан цогцсыг цагдаад хүлээлгэж өглөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 29

Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн “Тээлийн-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, Тосонцэнгэл сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ суудлын автомашин онхолдож нэг иргэн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ. 

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг онцгой байдлын газарт наймдугаар сарын 26-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 08.27-ны өдрийн 01:10 цагт очиход тус аймгийн Тэлмэн сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ онхолдож, тус аймгийн харьяат иргэн Б /27 настай, эмэгтэй/ нь автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн. Мөн иргэн Б /25 настай, эрэгтэй/, Б /37 настай, эмэгтэй/ нас барсан байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gg(64.119.16.107) 2025 оны 03 сарын 13

zam muugaas bolj olon hun burhan bolj bna\n

2  |  0
Him(103.57.95.228) 2025 оны 03 сарын 13

Nogoox PRIUS biz

3  |  0
Gg(112.184.99.183) 2025 оны 03 сарын 13

2 zorchigchtoi yawj bgaad 3 hun ongorson?????? Oilgomjgui ym bichih ym. Medeegee zow bicheechee malnuudaa

6  |  4
зочин(202.126.88.203) 2025 оны 03 сарын 13

суудалын бүс хийсэн бол ингэж хүний амь үрэгдэхгүйдээ

3  |  1
Зочин(202.126.88.205) 2025 оны 03 сарын 13

Huniig yaasan ih doromjildog yum bee zowlon uzsen bid nart emegneltei haramsaltai bna ard ni hichneen zurh shanlaj bgaag medehgui amniihaa zorgoor bitgii yri

2  |  1
нар(202.179.27.8) 2025 оны 03 сарын 13

чадах чадахгүй хүн бүр машин жолоодох гэдэг болжээ

4  |  2
зочин(139.5.219.41) 2025 оны 03 сарын 13

pриустэнгүүд ч үнэхээр хөдөөний тэнэгүүд бдаг юм дааа хөлдүү бүдүүлэг сагсуу муугаа мэдэхгүй

4  |  5
zochin(192.82.80.116) 2025 оны 03 сарын 13

prius unasan orkudaa. naad chini nisdeg mashin bish shuu. anhaar

6  |  0
Top