“Грассрүүтс” теле хичээлийн шинэ дугаар хүүхэд багачуудад хүрнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 30

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хамтын ажиллагааны хүрээнд “Грассрүүтс теле хичээл”-ийн шинэ улирлын дугаарыг бичиж эхэллээ.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд “Грассрүүтс теле хичээл”-ийн эхний 30 дугаарыг МҮОНРТ-ээр хүргэсэн билээ. 6-12 насны хүүхэд багачуудад зориулсан шинэхэн теле хичээл тун удахгүй МҮОНРТ-ийн Спортын сувгаар үзэгч та бүхэнд хүрэх болно.

МХБХолбоо “Найман жил, найман зорилт” урт хугацааны төлөвлөгөөний чухал нэгэн хэсэг нь энэхүү спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх юм. Тиймдээ ч хөлбөмбөгийн спортын амтанд дурлаж яваа бяцхан хөлбөмбөгчиддөө энэхүү хичээлийг зориулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top