“Эрхэт Монгол” групп Э.Содномпилжээгийн амжилтыг мялааж, ТАУН ХАУС бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 30

"Рио 2016" паралимпын наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Бид бүхэн жигүүртэй” уриан дор болж буй “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд аваргын АЛТАН медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа.

Паралимп бол зөвхөн амжилт, медаль, нэр төр нэгдүгээрт биш гэдэг ухаарлыг хүн төрөлхтөнд өгч ирсэн, бие, сэтгэлийг хэмжээлшгүй их хүчээр цэнэглэгч, хамгийн гайхамшигтай наадам билээ.

Тийм ч учраас паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, эх орныхоо төрийн дууллыг ертөнц дахинаа эгшиглүүлэн, Паралимпын наадмын Монгол Улсын анхны ХОС МЕДАЛЬТАН болсон Э.Содномпилжээгийн нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, онцгой амжилтыг дэмжин урамшуулж, “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС бэлэглэж байна.

Түүнчлэн түүний багш Д.Баттулгад мөн “Эрхэт Монгол” групп, “Өнө мөнх хөгжил” констракшны хамтран бүтээн байгуулж буй “Сити резиденс” хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэн, амжилт, хөдөлмөрийг нь мялааж байна.

“Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр:

-Э.Содномпилжээдээ ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэж байна. Саяхан Э.Содномпилжээ, түүнийг багш дасгалжуулагч Д.Баттулга нартай утсаар ярьж олимпын аварга болбол байр бэлэглэнэ гэдгээ амласан юм. Энэ дагуу амлалтаа биелүүлж байна. Паралимп нь олимпын наадмаас ч илүү их хүч, тэвчээр, эр зоригийг тамирчнаас шаарддаг наадам билээ. Би өөрөө хоёр хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй хүн. Энэ хүмүүсийн жаргал зовлонг мэдэрч өссөн хүмүүсийн нэг. Олимпын тамирчдынхаа амжилтыг бид эн тэнцүү, хана чацуу үнэлж явах учиртай. Монгол түмний бахархалт хүү "Рио 2016" паралимпын наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээдээ илүү их амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе. Энэ хүртэл тамирчнаа уйгагүй бэлдсэн багшийнх нь сэтгэл зүтгэлд талархан мөргөе өө. “Бид бүхэн жигүүртэй” уриан дор болж буй “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд аваргын АЛТАН медалийг монголчууд хүртлээ.

Сануулахад, “Эрхэт Монгол” групп Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхонд 3 өрөө Мульти хаус орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр болсон юм.

“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг өргөж, зуны паралимпийн наадмын дээд амжилтыг тогтоосон бол хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг захиалж, амжилттай өргөснөөр Паралимпын аварга болсон юм. Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, энэ төрөлдөө Дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхэн амжилтын эзэн билээ.

“Бээжин-2008” паралимпын наадмаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав байт харвааны төрөлд алтан медаль хүртэж байсан буухиаг 12 жилийн дараа итгэл төгс, нүүр бардам үргэлжүүлсэн Э.Содномпилжээ таны цаашдын спортын замналд өндрөөс өндрөөс амжилт хүсье.  

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол ээж(202.9.40.176) 2021 оны 08 сарын 31

Паралимпийн тамирчдын хөдөлмөрийг үнэлэнэ гэдэг бол жинхэнэ хүнлэг чанарын илрэл. Сайн үйлс бүхэн дэлгэрэг.

0  |  0
Зочин(202.126.88.54) 2021 оны 08 сарын 31

Ёстой улаан цагаан худ худ амлалт, ядаж үүн дээр үнэгүй маркетинг хийгэд авахаа болиочээ. Хөөргөөд үнэ хүргээд л зарж байвал яасан ч яахав гэж боддог юмуу. Бархүү, Одноо 2 ч гсн наад ичих булчирхайгүй улаан цагаан луйварчингийн гар хөл байж сурталчилгааг нь хийхээ больсон нь дээр

0  |  0
zochin(122.201.23.84) 2021 оны 08 сарын 31

Амласан бол өгөөрөө, манайхан худлаа баахан рекламдаад, дараа нь өгдөггүй хэцүү шүү дээ

0  |  0
Зочин(66.181.176.150) 2021 оны 08 сарын 30

Сэтгэгдэл устаад байна шүү.Мандахбаяраа чи өөрөө ТВ ээр албан ёсоор зарлаа.Дараа нь би хэлээгүй гээд гүрийх юм биш ээ Чи ч хэцүү хүн шүү.

0  |  0
Зочин(66.181.176.150) 2021 оны 08 сарын 30

Мандахбаяраа чи өөрөө хэлж байн уу эсвэл өөр хүн амлаад дараа нь би хэлээгүй гээд гүрийх гэж байн уу.ТВ ээр зарла.

0  |  0
Top