Тээврийн цагдаагийн албанаас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тус албанаас "Хүүхдийг зам тээврийн ослоор урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Өнгөрсөн 2019 оны есдүгээр сард зам тээврийн 50 осол гарч, долоон хүүхэд нас барсан байдаг. Энэ жил хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, танхимаар хичээллэнэ. Энэ үед хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд хяналт шалгалт тавьж ажиллана. Гарц бүр дээр цагдаа зогсож, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангана" гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл ( 0 )