АТҮТ-ийн тасгийн дарга Б.Хүдэрболдыг 30 хоног хорих санал хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 02

Дорноговь аймаг дахь Автотээврийн төвийн даргаар ажиллаж байгаад нийслэл рүү шилжин ирж, удирдах албанд томилогдсон Б.Хүдэрболдыг АТГ-аас шалгаж эхэллээ. 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олон удаагийн үйлдлээр авлига авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлигын мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаагаар саатуулаад байна.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа ба өнөөдөр /2021.09.02/ уг саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэх гэж байна. 

Түүнчлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дээр дурдсан Б.Хүдэрболдоос гадна АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг албан тушаалаа урвуулж, Увс аймагт хүнд даацын ачааны олон автомашин оношлогоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж байгаа.

Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс хүргэнээрээ дамжуулан 100 000 ам.долларын авлига авсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламыг нэмж шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баагий(103.57.95.191) 2021 оны 09 сарын 25

сайн шалгаасай даанч шалгасан нэр зүүж байгаад чимээгүй болчих байхдоо\n

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 09 сарын 03

Ernui turiin byh alban tyshaaltangyydad shalgalt biechilen gytsetgeh tsag ye irseen .Herees hetersen eh orndoo hairgyi avilagchid .Mongoliin hugchil devshel shydarga niigemd gai bolj bna.Mash ih tseverlegee hiih bolson.Ene yls sunultiin baidald orj bna.Mongolchyyd Mongoloo uursuduu sunuuj bna.Avilagaliig ystagah neg zyil bol.Ardiin hayanan shalgah horoo baigyylah ba ardiin irgediin shalgaltiig mash ih mungun shagnalaar shaganj medeeliig avdag boloh heregtei.

0  |  0
te(112.72.8.250) 2021 оны 09 сарын 02

niisleliin prokuror nymdorj avilgalig huuliig buzarlasan shvv

0  |  0
Top