"Мандал даатгал"-ын үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ын даргын албыг хашиж буй Өлзийбаярын Ганзориг манай подкастын 71 дэх дугаарын зочноор оролцлоо.
Тэрбээр Хас Банк, Худалдаа Хөгжлийн банк, Тэнгэр даатгал, Улаанбаатар хотын банканд удирдах алба хашиж, Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгч, Голомт банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн туршлагатай, Монголын шилдэг залуу эдийн засагчдын нэг юм.
Хамгийн сүүлд тэрбээр "Мандал ирээдүйн өсөлт" хөрөнгө оруулалтын хамтын санг босгож, 14 хоногийн хугацаанд 50 тэрбум төгрөг бий болгож чадсан юм.
"Санхүүгийн философи", "Менежментийн психологи" номон дээр тулгуурлан өөр хаана ч илэрхийлж байгаагүй мэдлэг мэдээллийг хуваалцсан сонирхолотй дугаарыг танд хүргэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ө.Ганзориг нь Монголын шилдэг эдийн засагч тул зурагтаар гарахад нь мэдээллийг нь сонсож дэмжиж явдаг хүү байна. Ээжид нь өөрийнх нь гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.