СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говьсүмбэр аймагт НЭГ ИРГЭН амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 709 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 492 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13 хүн, орон нутагт  таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь хохирчээ. 

Тодруулбал, өчигдөр /2021.09.05/ 19:40 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон байна. 

Тэгвэл гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 157 зөрчил илрүүлсний нийслэлд 104, орон нутагт 53 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top