Ятгын соёл

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Ятгын соёл бол Хятадын соёл иргэншлийн үнэт баялаг бөгөөд Тан, Сүн гүрний үеэс үед дамжиж уламжлагдан ирсэн юм. Хойд ба Өмнөд гүрнүүдээс Чин гүрэнд хүртэл ятгын хөгжмийн төрөл 3000 гаруйд хүрч, ятгачин, ятгын онол, ятгын урлагийн талаархи олон тооны баримтууд байдаг.

Хэдийгээр хятад хөгжим гурван мянга гаруй жилийн түүхтэй боловч үнэн хэрэгтээ Тан гүрний төгсгөл хүртэл хөгжмийн материал туйлын хомс байдаг. Тиймээс эртний хятадын хөгжмийн түүхийн судалгааг зөвхөн зарим шууд бус материалаар (баримт бичиг, хөгжмийн зэмсэг, баримал, уран зураг гэх мэт) эхлүүлж болно.

Тан улсын үед ятгын соёлын оргил үе эхэлж байв. Тан улсын үеийн ятгын соёлын хөгжлийг олон янзаар илэрхийлж болно. Энэ хугацаанд агуу ятгачин олноор гарч ирж, нэрт хөгжим дэлгэрэн, хөгжмийн зохиол олшрон, гадаадад бас нөлөө ихтэй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top