ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэж тэрбээр шүүхэд хандсан. Шүүх хурал наймдугаар сарын 12-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, Д.Нямхүүг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн гэдэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг ЭМЯ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаар болжээ.
Тодруулбал, Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Д.Нямхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангуулах шийдвэр гаргасан билээ.
Энэ талаар түүнээс өөрөөс нь тодруулахад "Нөгөө талаас давж заалдахгүй бол би ажилдаа ороход бэлэн байна. Шүүх намайг гэм буруугүй гэдэг шийдвэрийг гаргалаа" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
зайлаач дээ муухай царайт
дандаа шүүхдэж орж ирдэг, эрүүгийнхэнтэй холбоотой балиар юм. Зайлаад өгөөч