Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас нийтэлсэн хамгийн сүүлийн тоо баримтын дагуу, 220 сая 560 мянган хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь оношлогдож, халдварын улмаас 4 сая 565 мянга 483 хүн нас баржээ. 6-ны өдөр халдварын 354 мянга 802 тохиолдол нэмж бүртгэгдсэн бол 6527 хүн халдварын улмаас хорвоог орхижээ.
9-р сарын 6-нд Хятадын дотор газарт халдварын 36 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол болно. Мөн өдөр Хятадын дотор газарт халдварын улмаас нас барсан болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдсэнгүй.
6-ны өдөр, халдвар авсан 50 хүнийг эмчлэн эдгэрүүлж, 1431 хүнийг анагаахын шинжилгээнээс чөлөөлж, хүнд өвчтөний тоо өмнөх өдрийнхөөсөө 2-оор нэмэгдсэн аж.
9-р сарын 6-ны өдрийн байдлаар, Хятадын дотор газарт нийт 95 мянга 64 хүн халдвар авсны 89 мянга 602-г нь эмчлэн эдгэрүүлж, 4636 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )