ДАРХАН-УУЛ: "Аутизмтай хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн холбоо"-той хамтарч ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатад “Аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо”-ны төлөөллүүд хандаж, аутизмтай хүүхдүүдэд зориулсан тусгай хэрэгцээт ангийг 7 дугаар цэцэрлэгт байгуулах хүсэлт гаргасан. 

Дээрх эцэг эхчүүдийн хүсэлтийг даруй шийдвэрлэхээр өнөөдөр /2021.09.07/ аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат БСУГ-ын дарга С.Галбадрах, Дархан-Уул аймгийн энгийн болон тусгай хэв шинжит 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Энхжаргал нартай албан уулзалт хийсэн ба тэрбээр аутизмтай хүүхдүүдэд боловсрол олгоход анхаарал хандуулж, боломжит бүх нөхцөлөөр хангаж ажиллахыг хүслээ.

Мөн авсан арга хэмжээний талаарх хариуг эцэг эхчүүдэд өгөх, хариу мэдээлэхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top