Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт /2021.09.05/ хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа өчигдөр хийж, Гавъяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Э.Цэндбаатартай холбогдлоо. Түүнтэй холбогдоход нулимс дуслуулан ярьсныг энд тодотгох нь зүйтэй болов уу.
-Өөрийг тань шигшээ багаас албан ёсоор хасч байгаагаа мэдэгдлээ. Харамсалтай байна уу?
- Олимпийн наадмаар намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Миний хамгийн том буруу нь ах нартайгаа нийлж архи уусанд байлаа. Тэр өдөр уг нь би зодуулсан юм. Гаднаас хоёр хүн орж ирээд намайг зодсон. Намайг зодсон хүмүүсийг боксчин биш гээд байгаа юм. Зодог тайлсан тамирчид байсан. Ж.Энхтөр багш өөрөө ч архи уудаг. Өөрийн гэсэн нэг ч шавьгүй байж ахлах дасгалжуулагч болсон. Яриад байвал их зүйл байгаа ч багшаа гэж хүндлээд яримааргүй байна.
Олимпийн дэвжээн дээр багшийн үгийг сонсоогүй. Ж.Энхтөр багш бол туршлагатай багш биш. Туршлагатай багш гэдэг нь талийгаач Банди, Ганзориг багшийг хэлдэг юм. Яагаад Ганзориг багшийг ахлах дасгалжуулагч болгохгүй байгаа юм бэ гэж асуумаар байна. Ганзориг багш жижигхэн подволд хүүхдүүд бэлтгэж, тэр хүүхдүүд нь амжилттай яваад байхад Ж.Энхтөр багш Америкаас ирэнгүүтээ ахлах дасгалжуулагч болсон. Би ганцаараа архи уугаад байгаа юм биш дээр, доороо ялгаагүй шүү дээ.
-Олимпийн үеэр хэр зэрэг сайн дасгалжуулсан гэж дүгнэж байна вэ?
-Олимпийн хоёрдугаар үед намайг оноогоор ялсан гэдгийг хэлээгүй. Иймд би бүх хүчээ шавхсан. Хэрэв надад хоёрдугаар үед хожиж явааг хэлсэн бол би арай өөр тактикаар өрсөлдөх байсан. Гуравдугаар үед бол би хөл дээрээ ажиллаж чадах байсан.
-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ. Мэргэжлийн боксын дэвжээнд тоглох уу?
-Би энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцмоор байна. Энэ бол миний хамгийн сүүлчийн дэлхийн аваргын тэмцээн. Би өөрийн жиндээ дэлхийн аварга болж чадна гэдэгт итгэлтэй байна. Би Азийн аварга болохын өмнө шигшээ багаас хасагдсан байсан. Олимпийн тэмцээнээс өмнө шигшээ багдаа байхгүй байсан. Холбоо одоо л ажил хийж байгаагаа харуулах гэж байгаа мэт мэдээлэл хийлээ.
-Иргэншлээ сольж магадгүй гэх таамаг байсан. Энэ тухайд?
-Тийм зүйл байхгүй. Би юу гэж эх орноосоо явах вэ дээ.
Сэтгэгдэл ( 12 )
Архи ууж байж дэлхийн дэвжээнд өрсөлдөнө гэнэ ээ ,зүүднээсээ сэрж үз.Олимпид 3р үед чи өөрөө дэндүү арчаагүй байсан учраас тэрэн дээр чинь шуналтай Куба шүүгч дөрөөлсөн.Бусадтай архи уухаараа барьцаад, Одоо болтол ойлгодоггүй юу, ядахдаа төрөл садангууд нь хэлэхэд яана аа. Чамд боломж байсан, чи өөрөө ашиглаж чадсангүй. Битгий гоншигоно, эр хүн шиг байж үз.
Ахлах дасгалжуулагч, удирдлагууд, тэр зодоон дээр байсан удирдах зөвлөлийн гишүүн нэртэй зодоончин залуус, нар.Манайхаас өөр газар бол аль эрт удирдлагууд нь уучлалаа гуйж ажлаа өгөөд огцорсон байгаа.Манай энэ хэд болохоор тамирчинаа хөөгөөд өөрсдөө үлддэг хачин жишиг шүү.Нямбаатар, Бадарууган, ахлах дасгалжуулагч нь, өөр бусад нөхдүүд бүгддээ нийлээд холбооны тамирчин гишүүдийг ийм замбараагүй хүмүүсээр бүрдүүлсэндээ уучлал гуйж ажлаа өгөөд явах хэрэгтэй.Дэгтэй журамтай хүмүүс орж ирж ажиллах хэрэгтэй.
Тамирчиндаа ёс зүйн хариуцлага хүлээлгээд хөөчижээ энэ Боксерууд.Хариуцлага алдсан тамирчинд хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг.Боксёруудын удирдлагууд нь арга хэмжээ зохион байгуулж чадахгүй юм бол яах гэж энэ цар тахлын үед архи уулгаж найрлуулж байдаг юм.Удирдах зөвлөл хурал зөвөлгөөн дээрээ ёс зүйгүй баахан зодоончид оролцдог холбоо юм байна ш дээ.Удирдлагууд нь удирдлаганд байдаг нөхдүүд холбооны тамирчиддаа ёс зүйн хэм хэмжээ сургаагүй, ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй нь харагдаж байна.Ийм байдалд хүргэсэн удирдлагууд ямар хариуцлага хүлээх юм.Бадарууган, Нямка сайд, нар.
чи алт зүүн үү гууль зүүнэ үү.улсад ер хамаагүй.чамайг аварга боллоо гээд манайд ганц сая долоох өгөхгүй.\n
ugaasaa yos zuigui humuujilgui buduuleg zaluu bna lee sh te. ter uurii fb eeree humuustei commentoor hereldej bgaa ni ch ter. uuriiguu mundag geed bodtson batsaan chini. yu ch bish hen ch bolooguin baij. enuund er ni yagaad gavyat ugtsiin
arhi tamhi sogtuurah undaa mash hortoi uchraas hunii bieiin ed esuudiig uhuulj bdag ym tiimees temtseen uraldaand amarhan ydarch sulidaad amjilt gargaj chaddaggui yma hichneen ih beltgel hiisen zaluu tamirchin baisanch arhi amhi hereglesen bol temtseen uraldaand ydarch suildaad bdag bolchdog ym iimees tamirchid zaluus mini arhi tamhi sogtuurah undaanaas hol l baitsgaaya tegj baij bid amjiltand hurne shu de
minii duu tsendbaatar mini yavdaa daanch olymp delhiigees gants medal avahad olon hunii huch hudulmur shingej baij avdag olympiin horooniihon boksiin holboonii ajiltnuud bagsh dasgaljuulagch emch beltgel hangagch tur zasgiin iveen tetgeleg sanhuujilt geh met olon hunii huch hudulmur bdag getel ene olon hunii huch hudulmuriig ul haihran iimerhuu aldaa zurchil uda dara gargaj baihad shigshee bagaas hasah ni zuvuu
ТЭНЭГТЭЭД
mongolchuud bid tsendbaatariigaa olymp delhiigees medal avch bidniigee baysgan bayrluulah tamirchdiin neg gej hardag getel uda dara iimerhuu asuudald orootsoldchihood ah nar namaig zodson gej buu uuriiguu umguul iimerhuu asuudlaas chi hol baij tamirchin hun uuriiguu hamgaalj bolno minii duu uneheer haramsaltai bna ard tumneesee uuchlal guigaad shigshee bagtaa ergen oroh ym buu sanaarh
tsendbaatar mini minii duu uneheer haramsaltai bna tamirchin hun arhi sogtuuruulah undaa hereglene gedeg chini baij bolomgui zuil arhi tamhi sogtuuruulah undaa mash hortoi uchraas hunii bieiin ed esiig uhuulj bdag ym tiimees sogtuuruulah undaa hereglesen tamirchin ymarch zaluu bsan temtseen yraldaand amarhan ydarch sulidaad amjilt gargaj chaddaggui ym chamaig boksiin holbooniihon shigshee bagaas hasah ni zuvuu gants hoyr uda bol ted hatuu sanuulaad ungurnu getel uda dara iimerhuu asuudald orootsoldood bhad hasalgui yahav
новшнууд энэ залуугаар оролдож яах нь вэ наад залуу чинь та нараас илүү шүү Бадарууган гөлөг их том болжээ нэг нэгээрээ асуугаарай ч гэх шиг муу бацаан
ene bathaan ene maygaara ih olon muu zuil duulgana ⁉️ aldaaga zasaagui bj yaana genuu zodoon zohion hj asuudal gargachaad uur.gu uuhchuul.d teneg .s teneg