Д.Баярболд: Томуугийн вакциныг 2-11 насны хүүхдүүд, 65-аас дээш насныханд хийнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.10/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр тус яамны хэлстийн дарга Д.Баярболд "Коронавирусний эсрэг халдварын нэгдүгээр тунгийн хамрагдалт 69 хувьтай байна. Хоёрдугаар тунгийн хамрагдалт 65 хувьтай байна. Нийт 6100 жирэмсэн эмэгтэй, 5813 хөхүүл эмэгтэй, 12-17 насны 285 мянган хүүхэд вакциныхаа нэгдүгээр тундаа хамрагдаад байна. Хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 360600 томуугийн тунг хүлээж авсан. Өмнөх жилүүдэд томуугийн вакцин аравдугаар сарын дундаас хийгддэг байсан бол энэ жил есдүгээр сарын дундаас хийж эхэлнэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн зэрэг хүчин зүйлийг 2-11 насны хүүхдүүдэд томуугийн вакцин хийнэ. Мөн 65-аас дээш насны ахмадад хийнэ" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top