Ши Жиньпин БРИКС-ын удирдагчдын 13 дахь уулзалтад үг хэлжээ

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 9-ний орой БРИКС-ийн орнуудын удирдагчдын 13 дахь уулзалтад видео хэлбэрээр оролцон үг хэлжээ. Уулзалтад Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро, ОХУ -ын Ерөнхийлөгч Владимар Путин нар оролцсон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди хурлыг даргалжээ.

БРИКС-ын орнууд өнөөг хүртэл 15 жил хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд уг таван орон нээлтэй багтаамжтай эрх тэгш байх зарчмаар харилцан ойлголцож улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн бие биенийхээ нийгмийн тогтолцоог хүндэтгэн хөгжсөөр иржээ. БРИКС-ын орнууд шударга ёсыг баримтлан, бие даасан хөгжил, олон талт үзлийг дэмжин олон улсын тавцанд чухал хүчин болжээ.

Ши Жиньпин: Өнөөг хүртэл Хятад улс 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1 тэрбум гаруй тун вакцин, нөөцийн уусмал нийлүүлсэн бөгөөд энэ жилдээ багтаагаад гадаадад 2 тэрбум тун вакцин хангахыг хичээх болно гэжээ. Тэрээр "Ковидын вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө" -д 100 сая ам.доллар хандивласны үндсэн дээр Хятад улс энэ жилдээ хөгжиж буй орнуудад дахин 100 сая тун вакциныг үнэ төлбөргүй хандивлахаа миний бие зарлаж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ын орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахын тулд Хятадын тал БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн цахим сүлжээ болон дижитал үйлдвэрлэлийн хөгжлийн форум, БРИКС-ын орнуудын цаг уурын дээд уулзалт, тогтвортой хөгжлийн их өгөгдлийн форум, БРИКС-ын орнуудын засаглалын хэлцэл, хүмүүнлэгийн форум, хэвлэл мэдээллийн сургалт дамжаа, мэргэжлийн боловсролын холбоо жич тэмцээн форум зохион байгуулахыг санаачилж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Ковид-19 цар тахал дэлхий нийтэд газар авсаар байгаа одоогийн нөхцөлд дэлхийн эдийн засгийн сэргэлт мөн хүндрэлтэй, олон улсын дэг журмын өөрчлөлт мөн гүнзгий ээдрээтэй байсаар юм. Өрсөлдөөн сорилтын өмнө БРИКС-ын орнууд үүрэг хариуцлагаа ухамсарлан, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, эв санаагаа нэгтгэн цар тахлын эсрэг тэмцэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(172.69.252.142) 2021 оны 09 сарын 11

Hyatdiin medeegee boli. Dotood medee shig l tavih yum.

0  |  0
Top