"ХКН-ын түүхэн үүрэг хийгээд үйл ажиллагааны үнэ цэн" сурвалж бичиг нийтлэл

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

БНХАУ энэ оны 8 сарын 26-ны үдээс өмнө "ХКН-ын түүхэн үүрэг хийгээд үйл ажиллагааны үнэ цэн" сурвалж бичиг нийтлэн гаргажээ. Энэхүү сурвалж бичгийн түүхэн нөхцөл болон агуулгатай танилцана уу.

 

Энэ онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. 7 сарын 1-ны өдөр Хятад улсын дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн их хурал дээр олны анхаарлыг татсан чухал илтгэл тавьсан. Олон улсын хамтын нийгэмлэгт ХКН-ын үнэн бодит байдал, олон талт байдлын талаар бүрэн гүйцэд ойлголт авахад нь туслах үүднээс ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсээс энэхүү чухал сурвалж бичгийг гаргаж байна. Энэхүү сурвалж бичиг нь Хятад улсын дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тавьсан чухал илтгэлийн үзэл санааг удирдамж болгон, ХКН-ын зуун жилийн тэмцлийн замналыг бүрэн гүйцэд танилцуулж, ХКН-ын улс орноо удирдан захирах үзэл санаа, практик, амжилтыг сайтар тайлбарлажээ. Энэхүү сурвалж бичгээр дамжуулан ХКН хаанаас ирсэн хийгээд хаашаа явж байгаа тухай илүү сайн ойлгож, ХКН улс төрийн ямархуу нам бэ гэдэг тал дээр илүү сайн ойлголттой болж болно.

 

ХКН улс төрийн ямархуу нам бэ

ХКН бол бүх сэтгэлээрээ ард түмэндээ үйлчилдэг улс төрийн нам. Ард түмнээс бүрдэж, ард түмнээ түшин, ард түмний төлөө үйлчлэх нь ХКН-ын зуун жилийн хөгжлийн хүчирхэг логик, амжилтын нууц юм. Энэхүү сурвалж бичигт ихээхэн хэмжээний түүхэн бодит явдал болон нарийн бодитой баримтуудыг ашиглан ХКН-ын байгуулагдсан өдрөөсөө эхлэн Хятадын ард түмний аз жаргалын төлөө, Хятад үндэстний сэргэн мандлын төлөө зүтгэх үйлсийг өөрийн анхны эрхэм зорилгоо болгосон талаар танилцуулжээ. ХКН-ын бүхий л тэмцэл нь ард түмэн өөрийн улсынхаа эзэн нь болохын төлөө, Хятадын ард түмний сайхан амьдралын төлөө байсаар ирсэн. Шинэ эрин үед, ХКН ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг тэмцлийн зорилгоо болгон, шинэчлэлийн цуврал арга хэмжээг дэвшүүлж, ард түмэндээ хөгжлийн илүү их бодит үр ашгийг хүртээсэн. Энэ зуун жилийн хугацаанд ХКН ард түмэнтэйгээ сэтгэлээрээ холбоотой байж, зовлон жаргалаа хуваалцан, эв нэгдэлтэй урагш тэмүүлснээр салгаж болшгүй нягт харилцааг бий болгосон гэж хэлж болно.

ХКН бол үзэл санаагаа хэрэгжүүлэхийн төлөө шаргуу тэмцдэг улс төрийн нам. Зуун жилийн хугацаанд, ХКН олон олон саад бэрхшээл, хүндрэлтэй тулгарч, асар том золиос гаргаж байсан ч итгэл үнэмшлээ ямагт өөрчлөлгүй зогсолтгүй урагш тэмүүлсэн. Сурвалж бичигт ХКН-ын ард түмнээ эв нэгдлээр замчилж хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлийг хийсэн хүнд хэцүү тэмцлийн үйл явцыг дурсжээ. Үзэл санаа, итгэл үнэмшил, цуцашгүй хичээл зүтгэлийн хүчинд ХКН хүнд хэцүү нөхцөлд хүчирхэг хөгжилд хүрч, мухардмал байдлыг даван гарч, намын болон улс орныхоо хувь заяаг удаа дараа эргүүлж, үзэл санаа, итгэл үнэмшил, цуцашгүй хичээл зүтгэлийн хүчинд засаглалын зарчим, социалист бүтээн байгуулалтын зарчим, хүний нийгмийн хөгжлийн зарчмыг тасралтгүй эрэн хайж, эзэмшиж, Хятадын онцлогтой социалист замналыг амжилттай эхлүүлсэн. Үзэл санаа, итгэл үнэмшил, цуцашгүй хичээл зүтгэлийн хүчинд ХКН шинэ эрин үеийн янз бүрийн аюул, сорилтуудыг даван туулж, бүхий л төрлийн ажилд түүхэн амжилт гаргаж, түүхэн өөрчлөлт, шинэчлэлийг урагшлуулж чадсан. Зуун жилийн хугацаанд ХКН эв нэгдлээр ард түмнээ замчилж, Хятад улсад социализмыг байгуулж, хамгаалж, хөгжүүлснээр дэлхий дахинд социализмын хөгжингүй эрч хүч, сайхан ирээдүйг харууллаа.

ХКН бол хүчирхэг удирдах чадвар, засаглах чадвартай улс төрийн нам. ХКН-ын Хятад улс шиг том гүрэнд тэрбум ард түмнийг эв нэгдлээр нэгтгэн, хүнд хэцүү үеийг олон удаа даван туулж, ялалтаас ялалт руу явж ирсний гол учир нь хүчирхэг удирдах чадвар хийгээд засаглах чадварт оршиж байгаа юм. Сурвалж бичигт ХКН-ын хүчирхэг удирдах чадвар болон засаглах чадварын эх үүсвэрт сайтар шинжилгээ хийжээ. Нэгд, энэ чадвар нь ХКН-ын өндөр түвшний эв нэгдэл, нэгдмэл байдлаас үүдэлтэй. ХКН хүчтэй удирдлагын төвтэй, намын Төв хороо өндөр нэр хүндтэй; Хоёрт, энэ чадвар нь ХКН түүхийн адилгүй үед зөв маршрут болон зөв стратеги бодлого боловсруулж, бодит байдалд нийцсэн зорилт, үүрэг, бодлого, чиглэл дэвшүүлж чаддагт оршино; Гуравт, ХКН нь зохион байгуулалтын хатуу чанд дэг журамтай ба намын ерөнхий бодлого, чиглэл цаг алдалгүй, ягштал, үр дүнтэй хэрэгждэг; Дөрөвт, ХКН нэгдэж болох бүх хүчийг нэгтгэн, дайчилж болох бүхий л хүчин зүйлсийг дайчилж, хамтарч тэмцэх том хүчийг хамгийн их хэмжээнд цуглуулах чадвартай; Тавд, ХКН цар хүрээ асар том өндөр түвшний боловсон хүчинтэй, шинжлэх ухаанч, үнэ цэнтэй боловсон хүчнийг сонгодог тогтолцоотой бөгөөд хамгийн эрдэм чадалтай хүмүүсийг ажиллуулж чаддаг. ХКН-ын хэрэгжүүлдэг удирдлагын механизм болон ажлын механизм Хятад улсын онцлог, Хятад улсын түүх, соёл, уламжлалд тохирсон бөгөөд ард түмний дэмжлэгийг хүртэн, практикт өндөр бүтээмж болон харьцуулшгүй давуу талаа харуулж чаддаг.

ХКН бол амжилтын хүсэл, эрч хүчийг ямагт хадгалдаг улс төрийн нам. ХКН гадаад, дотоодын маш ярвигтай орчинд үүсч хөгжих явцдаа олон сорилт, бэрхшээлтэй тулгарсан. Уг сурвалж бичгээр туршлагын давуу болон сул талыг дэлгэрэнгүй, нарийвчлан дүгнэн харууллаа. Сурвалж бичигт, ХКН 100 жилийн турш цэцэглэн хөгжиж буй нь ард түмнийг аугаа их социализмын хувьсгалд зогсолтгүй удирдан чиглүүлж, мөн өөрийгөө засаглах хувьсгалыг хийж, эрүүл бие, амжилтад хүрэх эрч хүчийг ямагт баримталсаар ирсэнд оршино гэдгийг онцолсон. ХКН-ын амжилтын эрч хүчний илрэл нь намын дотоод ардчлалыг баримтлан, хөгжүүлж, намын санаачилгатай, бүтээлч байдлыг өдөөж, ард түмний эрх ашгийн төлөө үнэн ёс, бурууг залруулахыг зоригтойгоор баримталж, намын дэвшил болон ариун байдалд сөргөөр нөлөөлөх бүхий л үзэгдэлтэй тууштай тэмцэж, авлигатай ил тодоор тэмцэж, сургамж болох зүйлд суралцаж, дүгнэж, ашиглахад анхаарч, шинэчлэлийг тасралтгүй хийж, чадавхаа тасралтгүй бэхжүүлж буй байдал юм.  Бид өөрийгөө засаглах хувьсгалын зориг, чадвараа хадгалж байгаа цагт ХКН бүхий л сорилт, бэрхшээлийг гарцаагүй даван дийлж, амжилтын төлөөх эрч хүчээ ямагт хадгалж чадна гэдэгт итгэдэг. 

 Сурвалж бичгийн гарчиг “ХКН-ын түүхэн үүрэг ба үйл ажиллагааны үнэ цэн” гэсэн байна. ХКН-ын түүхэн үүрэг юу вэ

ХКН байгуулагдсанаас хойш 100 жилд эв нэгдэлтэйгээр ард түмнээ удирдаж хийсэн бүх тэмцэл, бүтээн байгуулалт, учирсан золиосыг бүгдийг нэгтгэхэд “Хятадын үндэсний аугаа сэргэн мандалтыг биелүүлэх” хэмээх нэг сэдэв болно. Хятадын үндэсний аугаа сэргэн мандалтыг биелүүлэх бол ХКН-ын түүхэнд хүлээсэн үүрэг. Ард түмнээ амар тайван, сайхан амьдруулах нь ХКН-ын тангараг өргөн дэвшүүлсэн тэмцлийн зорилго юм.  ХКН бол ард түмний тэмцлийн төлөөх улс төрийн нам бөгөөд ард түмнийг ямагт нэгдүгээрт тавьж, нийгмийн хөгжлийн зүй тогтол ба ард түмний түүхэн давамгай байр суурийг хүндэтгэх хоорондын хосломж, зорьж буй тэмцлийг эрхэмлэн дээдлэх ба хамгийн том ард түмний эрх ашгийг эрмэлзэх хоорондын хосломж, намын бүхий л ажлыг гүйцэлдүүлэх ба ард түмний эрх ашгийг хэрэгжүүлэх хоорондын хосломжыг баримталж, ард түмэнд сайхан амьдралыг бүтээх үйлсийг тасралтгүй урагш ахиулсаар байна. Хятад хэмээх том гүрэн болон ХКН тэрбум гаруй ард түмнийг нэгтгэн төвлөрүүлж,  хүндрэл бэрхшээл, аюулыг ахин дахин даван туулж Хятад үндэсний аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх, тэрбум гаруй ард түмний аз жаргалыг эрэлхийлэх явцад зоригтойгоор урагшилж буйн учир үүнд оршдог.

 

ХКН-ын олон улсын нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж, ямар үнэ цэнийг илтгэж байна вэ

ХКН бол Хятадын ард түмний аз жаргалтай амьдралыг эрэлхийлдэг, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулдаг улс төрийн нам. ХКН  олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буйгаас үл хамааран, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшил, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэт зүйлийг ямагт баримтлан сахиж, интернационализм (дэлхий дахины эв санааны нэгдэл)-ыг ямагт түгээн дэлгэрүүлж, ямагт түүхийн зөв талд,  хүн төрөлхтний  хөгжил дэвшлийн талд зогсож, үүгээрээ дэлхий дахины энх тайван хөгжилд хувь нэмэр оруулдаг. ХКН нь хүн төрөлхтний ирээдүйн хувь заяанд ямагт анхаарал хандуулдаг бөгөөд дэлхий дахины дэвшлийн төлөөх бүхий л хүчтэй хамтарч урагшлахад бэлэн байна.

Сурвалж бичгээр дэлхий дахины энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг дэмжих Хятадын үзэл санаа, үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн энх тайван хөгжил бол ХКН-ын засаглалын болоод Хятадын хөгжлийн зам, логик, чиглэл гэдгийг тодорхойлсон. Өнөөгийн дэлхий нийт яг одоо дахин нэгэн том замын уулзвар дээр байна.  ХКН хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтран бүтээх үзэл санааг дэвшүүлсэн нь түүхийн хөгжлийн цагийн байдалтай нийцэж байгаа ба хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг харуулж, хамтран бүтээж, хамтран хүртэж, харилцан ашигтай хамтран ажиллах хөгжлийн шинэ замыг нээсэн.  

Ирээдүйд, ХКН социализмын үзэл санаагаа тууштай мандуулж, энх тайван хөгжлийн замаар тууштай явж, түүхийн зөв бөгөөд хүн төрөлхтний дэвшлийн талд тууштай зогсох болно. ХКН бусад улс орнуудын улс төрийн намтай харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, улс орнуудын хоорондын харилцан зохицолдоотой хамтын ажиллагааг дэмжиж, хамтын хөгжилд түлхэц өгч, харилцан ашигтай байдлыг биелүүлж, илүү сайхан дэлхийг бүтээхэд нааштай хувь нэмэр оруулах болно.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sp!(172.69.252.138) 2021 оны 09 сарын 11

haha

1  |  0
Top