БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй "Эрдэнэс Монгол" ХХК-д зочиллоо

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа энэ сарын 10-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг урьж хүлээн авч уулзлаа.
Уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан, Захиргаа хариуцсан дэд захирал Ц.Цолмон, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны атташе Ши Жэй нар оролцов.
Уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа түүний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйд компанийхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийллээ. Хятад-Монголын харилцаа, хамтын ажиллагаа, уул уурхайн салбарын хөгжил, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс хэрэгжүүлж буй ажлууд, зарим төслийн талаар танилцуулж санал солилцлоо.
Элчин сайд Цай Вэньруй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уул уурхайн салбарын үүрэг оролцоо чухал болохыг онцлоод сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтөөс гадна эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийнхэн онцгой анхаарч байгааг тэмдэглэн хэлэв.
Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс “Шивээ-Овоо” эрчим хүчний экспортын 5280 МВТ-ын, “Шивээ-Овоо”-гийн уурхайг түшиглэн барих 200 МВТ-ын цахилгаан станцуудын төслийн явц, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудын эрчим хүчний нүүрсийг БНХАУ-д экспортлох чиглэлээр ажиллаж байгаа тухайгаа танилцуулж эдгээр төслүүдийг дэмжиж ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Мөн төрийн өмчит “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн эрчим хүчний нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх геологи хайгуулын төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Элчин сайд Цай Вэньруй “Эрчим хүчний экспортын 5280 МВТ-ын цахилгаан станцын төсөл дээр БНХАУ-ын туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон компани хамтран ажиллаж байгаа нь цаашид Монгол улсын эрчим хүчний болон нүүрсний салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна. Иймд эрчим хүчний экспортын цогцолбор төслүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад “гүүр” болж дэмжин ажиллах болно. Хоёр орны хэрэгжүүлэх томоохон төслүүдийн тухайд БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд багтсан байх нь чухал” хэмээн онцлон дурьдлаа. Мөн ковид цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг дэлхий нийтээр богино хугацаанд даван туулах боломж хомс энэ үед БНХАУ-ын төрөөс техник технологийн дэвшлийг ашиглан хилийн боомтуудад чингэлэг тээвэр, жолоочгүй тээвэр, агаарын тээвэр, конвейрийн тээвэр зэрэг техник технологийн дэвшлийг ашигласан тээвэр ложистикийг хөгжүүлэх бодлогыг түлхүү баримталж байгааг хэллээ.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжсэнээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн өртөг зардал буурч, байгаль орчин, экологид учрах сөрөг нөлөөлөл багасах зэрэг олон давуу талтайгаас гадна Монгол улсын нүүрсний болон уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бодитой нэмэгдэнэ гэдэгтэй уулзалтад оролцогчид санал нэгдлээ.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 47 км төмөр зам барих, агаарын, чингэлэгийн, конвейрийн, жолоочгүй тээврийн үйл ажиллагааг хөгжүүлэх талаар судалгаа төсөл хийх, хэрэгжилтийг зохицуулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүүлэх талаар холбогдох яам, Засгийн газарт танилцуулж ажлаа эрчимжүүлэхэд компанийн зүгээс анхаарч ажиллаж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа хэлэв.
Цаашид хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр, тэр дундаа хил боомтын тээвэр ложистикийг шинэ шатан гаргахад бүх талаар хамтран ажиллаж туслахад бэлэн байгаагаа БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.189.83) 2021 оны 09 сарын 12

shiljuulegee hiigeed ehelchij

0  |  0
(66.181.189.83) 2021 оны 09 сарын 12

za za shilgee hiigeed ehelchijdee

0  |  0
зочин(202.21.108.46) 2021 оны 09 сарын 12

МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВЧ БАЙЖ ЯРИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ. бАГАНУУР ШИВЭЭ ОВООГИЙН НҮҮРС ЧИНЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИШ ШҮҮ. ЭНЭ ЧИНЬ БОЛОВСРУУЛЖ АШИГЛАХ ТЕХНОЛОГИЙН ЗОРИУЛАЛТЫН ҮНЭТЭЙ ТҮҮХИЙЭД УЧИР ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ГЭЖ НЭР ӨГӨН ДАХИН СЭРГЭЭГДЭЖ БИЙ БОЛОХГҮЙ ҮНЭТ БАЯЛГИЙНХАА ҮНИЙГ БУЛГАЖ НЭР ХҮНДИЙГ БУУРУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ

1  |  0
Top