Э.Бадар-Ууган: Хэн нь хэнийгээ зодсоныг хуулийн байгууллага шалгаж, тогтооно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 12

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Э.Бадар-Ууган өнөөдөр /2021.09.12/ өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр "За миний зүгээс байр сууриа илэрхийлнээ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна.

1. Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.

2. Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй.

3. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье!

4. Э. Цэндбаатар-г би багаас нь мэднээ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.

5. Ер нь залуу хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарыхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна.

Спиртлэг биш Спортлог амьдарцгаая гэж уриалмаар байна!!!" гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайханаа(66.181.182.222) 2021 оны 09 сарын 15

Бадаруугнаа ёи аөрөө ёс зүйтэй бай монгол чамаар дутахгүй чи яаж олимпийн аварга боллоо

0  |  0
зочин(192.82.80.66) 2021 оны 09 сарын 12

хүмүүжилгүй мангар бацааныг та нар эртхэн хөөж явуулахгүй байснаас болж ийм байдалд хүрч байна угаасаа савасагзантай хүмүүжилгүй хүн биз дээ шигшээ багийг бүрдүүлхэдээ анхараарах хэрэгтэй л байх даа

0  |  0
Ганболд(202.55.188.97) 2021 оны 09 сарын 12

Тогтоогдоогүй байхад та нар хөөдөг юм уу Та нар зохион байгуулалттай бүлэг хүмүүсийн хиисэн хэрэг гэдэг нь ил болсоон ард түмэн харж бнаа

2  |  0
Ганболд(202.55.188.97) 2021 оны 09 сарын 12

Тогтоогдоогүй байхад та нар хөөдөг юм уу Та нар зохион байгуулалттай бүлэг хүмүүсийн хиисэн хэрэг гэдэг нь ил болсоон ард түмэн харж бнаа

1  |  0
Иргэн(150.129.143.196) 2021 оны 09 сарын 12

НАМ ДАГАЖ АЛБА МӨНГӨНД ШУНАСАН ЭНЭ МЭТ ЭТГЭЭДТЭЙ ЭРС ШИЙДЭМГИЙ ХАТУУ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ. НОВШМЙН ШУНАЛТ АМЬТНЫГ ШУУД ОГЦОРУУЛБАЛ ЗОХИНО. НЯМБААТАрЫНХ НЬ ХАМТ.

1  |  0
zichin(150.129.140.84) 2021 оны 09 сарын 12

өөрсдөө шөнийн цагаар архидалт зохион байгуулчаад юу хуцаад байгаа новш вэ

1  |  0
zochin (172.69.45.134) 2021 оны 09 сарын 12

badar-uugan avargiin heldeg zuvuu tamirchin hun uda dara iim asuudal gargaj bhad hasah ni tuiliin zuv tegeed ch arhi tamhi sogtuuruulah unda mash hortoi uchraas hunii bieiin ed esuudiig uhuulj bdag tiim uchraas tamirchin hun hichneen beltgel surguulilt hiisen ymarch zaluu tamirchin bsan arhi tamhi sogtuuruulah undaa hereglesen l bol temtseen uraldaand ydarch sulidaad amjilt gargaj chaddaggui ym mongolchuud minee arhi tamhi sogtuurah undaanaas l hol baitsgaay tegj baij bid amjiltad hurne shu de

0  |  0
Зочин(139.5.217.194) 2021 оны 09 сарын 12

Бадар Ууганыг зөв хүн гэж хүндэлдэг байсан. Үгүй юм 20 гаран настай залууд алдаа байгаа л байх нэг баг хамт олон гэдэг чинь засч залруулаад явдаг баймаар юм. Мансууруулдаг юм том тэмцээнд ороход шинжилгээгээр нь гардаггүй эд үү?

2  |  0
Энжи(172.69.252.142) 2021 оны 09 сарын 12

Иймэрхүү хогийн жалганд ядуу өссөн баян айлын бандид нарыг дагаж гүйсэн фсдакууд мөнгөнд амархаан эвдэрдэгийн

0  |  0
Zochin(66.181.186.70) 2021 оны 09 сарын 12

Tiim bailaa geed ter huniig tegj zodoj boloh u? Sport unendee hog boljee. Neg huneer dutahgui geed baisan . Eh oron tutana daa. Ene badaruugan ix munhag muitar hun bna.

1  |  0
Ард(172.68.141.136) 2021 оны 09 сарын 12

ЗОДСОН БОЛ ЯАХЫН, ЗОДУУЛСАН БОЛЯАХЫН???? ЕР НЬ ТАМИРЧИН ХҮН ИНГЭЖ ЯВАХ ЁСТОЙ ЮМ УУ???

0  |  0
zochin(172.69.252.138) 2021 оны 09 сарын 12

ENE DURAK L KHUUKH SEDLIIG UGCH DEE ,

1  |  0
Хар төрөөд(192.82.67.204) 2021 оны 09 сарын 12

Дээрээс их том дарга үгэнд ордоггүй зарим хүнийг байранд нь тавь гэж чиглэл өгөөд зохион байгуулалттай юм болжээ гэж хар төрөөд байна.

1  |  0
бадарууганд(64.119.21.140) 2021 оны 09 сарын 12

монголоос зайл новшоо, чамайг үзэн ядаж байна. Нямбаатар хамгаална гэж чи их том байнаа, бүдүүн хачин царайтай гахай минь\n

0  |  0
Z(139.5.216.165) 2021 оны 09 сарын 12

Sejgiin buduun gahai zailj uz naad horoo shuu yumaasaa zunh barigch bugs doloogch chadvargui ork, hudulmurin baatar ch geh shig oi gutmaar shalihgui yum

1  |  0
Хүүк(103.26.194.120) 2021 оны 09 сарын 12

чи хамраа яачихсан юм бэ???

1  |  1
Top