Э.Цэндбаатарыг "ДАРАМТАЛЖ", тайлбар хийлгэв үү, эсвэл?

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст иргэн Ч.Мөнхчулуун, Д.Идэрбат нарт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Учир нь, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон өдөр тэд хоолонд орж, архидан согтуурсан бөгөөд Ч.Мөнхчулуун, Д.Идэрбат нар Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг бүлэглэн зодож, танхайрсан байдаг.

Хэрэг өнгөрсөн ням /2021.09.05/ гарагт болсон бөгөөд түүнээс хоёр өдрийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны шинэхэн ерөнхийлөгч Х.Нямбаатар "Цагдаагийн байгууллага шалгалт хийгдэж байгаа. Хуулийн дагуу шийдэгдэнэ. Харин холбоо шигшээ багийн тамирчинд ямар арга хэмжээ авахаа шийднэ" гэж жиргэжээ. Хуулийн сайдын дээрх тайлбар, мэдэгдлийн дараахан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг боксын шигшээ багаас хөөсөн юм.

Тэгвэл Д.Идэрбат, Ч.Мөнхчулуун нарын Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ухаан алдтал нь зодож байгаа бичлэг өнгөрсөн бямба /2021.09.11/ гарагт ил болж, одоог хэр нь олон нийт өөрсдийн цахим хуудаснаа үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байна.

Харин Э.Цэндбаатарын бусдад зодуулж байгаа бичлэг задарсан өдрийн маргааш нь /2021.09.12/ Монголын олимпын үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын боксын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган тайлбар хийсэн. Тэрбээр Э.Цэндбаатарыг зодоон хийдэг, багш нараа зоддог, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэдэг гэх мэдэгдлийг олон нийтэд өглөө. Ингэхдээ хэн нь хэнийгээ зодсоныг цагдаагийн байгууллага шалгаж, тогтооно гэдгийг x давхар дайжээ.

Төд удалгүй Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулж тайлбар хийсэн.

Тэрбээр архи ууснаа хүлээн зөвшөөрч, шигшээ багаас өөрийг нь хөөсөн Монголын боксын холбооны шийдвэрийг хүндэтгэж байгаагаа мэдэгдсэн төдийгүй олон нийтээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган нарыг буруутгаж, дайрахгүй байхыг хүсэв. Түүгээр ч зогсохгүй өөрийг нь ухаан алдтал зодсон Ч.Мөнхчулуун, Д.Идэрбат нарт гомдолгүй, цагдаад өгсөн гомдлоо буцааж авна гэж мэдэгдлээ.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын талаар таагүй мэдээлэл ч хөвөрдөг, ойр тойрныхон нь түүнийг баталдаг юм билээ. Тухайлбал, Э.Цэндбаатар өмнө нь боксын шигшээ багийн цугларалтын үеэр архи ууж, согтуу машин барьж яваад зам тээврийн осол гаргаж байжээ. Мөн Эрдэнэт хотод тэмцээнд оролцох гэж явахдаа багшдаа агсагнаж, гудамжинд явж байсан эмэгтэйд хүртэл гар хүрч байсан аж. Түүнчлэн хар тамхины хэрэгт хүртэл холбогдож, төв гудамжаар нүцгэн явж дуулиан тарьсан байдаг. Түүнийгээ ч Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүлээн зөвшөөрч, хуулийн хариуцлага хүлээсэн гэдгээ хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа онцолжээ.

Уг нь, Э.Цэндбаатар авьяастай, чадвартай тамирчин хэдий ч удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан, боксын спортын нэр хүндийг унагаасан учир Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан тухай тус холбооны Удирдах зөвлөл тайлбарлаж байна. 

Хэрэг явдлын дараа Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын тайлбар, мэдэгдлийг сонссон, үзсэн зарим хүн түүнийг дарамтанд орсон, хүсээгүй байхдаа хүчээр ярьсан гэж хардаж байна. Ямартай ч Э.Цэндбаатар, цаашлаад Монголын боксын холбоог тойрсон асуудал хэрхэн үргэлжилж, яаж дуусахыг олон нийт анхааралтай ажиглаж байна. 
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(172.68.50.74) 2021 оны 09 сарын 14

nomxon daruu baix albagui boksoo l sain xicheellex yamar kommunist yum yariad bnaa nomxon bai geed

0  |  1
нээш(172.69.252.140) 2021 оны 09 сарын 13

тэрнийг дарамталж яадаг юм бэ?балай юм. үүнээс өөр ярих бичих юм дуусчихавуу. одоо энэ архичин хар тамхичин зодоочин сэтгэцийн эмгэгтэй нөхрийг ярихаа болъцгооё

0  |  0
Зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 13

Ямар ч байсан бөөнөөрөө нийлж хүн ухаан алдтал нь зодох нь жинхэнэ\nХаригслал, дээрэлхэлт, хүчихийлэл үзүүлж байна. Иймд тэр харгис этгээдүүдэд хатуу шийтгэл хэрэгтэй. Ийм хүнийг ингэж зодож байгаа юм чинь бусад хүмүүсийг яаж дээрэлхэж, хүч чадлаа үзүүлдэг бол. Үнэн дээрэлхүү, өрөвч сэтгэлгүй харгис хүмүүс юм. Ард түмэн та нарыг яаж шийтгэхийг анхааралтай харж байна.

1  |  0
зочин(202.179.25.222) 2021 оны 09 сарын 13

Зодог тайлсан тамирчид улс төрд бөөс хуурс шиг шигдэн намын бөгс долоогч цүнх баригч хийдэг болж

0  |  0
sms(172.69.252.136) 2021 оны 09 сарын 13

Хэвлэлийн хурлаар нэг их ухаантан царайлж ярьж гэнэ. Та нар Цэндбаатартай яаж тулж ажилласан юм. тамричин нэг бүртэй ажиллах ажлын төлөвлөгөөгөө танилцуул. Сэтгэл зүй, бие бялдар, хувийн амьдрал, чөлөөт цаг, бэлтгэл, эрүүл мэнд г.м та нар тамирчидтай яаж ажилласан юм. Хэн нь цэндбаатартай ШУ түвшинд тулж ажилласан юм. Би харж үздэг байсан цаашид ч харна ч гэх шиг. Чи харж үздэг юм биш. Наад хүн чинь Бадарууганы нэрийн өмнөөс биш Монгол улсын нэрийн өмнөөс боксддог юм. Монгол улс харж үзэх ёстой юм.

1  |  0
хууль(172.69.252.142) 2021 оны 09 сарын 13

овоо босгоогүй бол шаазгай хаанаас буух вэ?! одоо энэ сэдвийг больцгооё тэр хууль нь шийддэг харах л үлдлээ бидэнд.

0  |  0
sms(172.69.252.136) 2021 оны 09 сарын 13

Цэндбаатарыг хэд хэдэн удаа зодсон гэж сонссон. Бадарууганы хэлж байгаагаагаар тэдгээр зодсон хүмүүсийг танихгүй мэддэггүй юм бол тэдгээр хүмүүс яагаад хүлээн авалтад оролцож Цэндбаатарыг зоддог юм. Арайч дээ арчаагүй гэдэг нь 57 кг жинтэй тамирчинг ингэж цохиж тэгээд холбооны удирдлага нь ийм юм яриад сууж байдаг. Та нар бүгд ажлаа өг. Та нарын үүрэг бол бокс тоглох, алт мөнгө хүрэл олж ирэх. Та нарт өөр үүрэг байхгүй. Сүүлийн үед та нар ОУ тэмцээнээс медаль авчраагүй учраас ажлаа муу хийсэн хүмүүс. Зүгээр зайгаа тавь. Ер нь тамирчид амжилт гаргахгүй байгаа нь та нартай ч холбоотой байх.

2  |  0
Мөнхсайхан(172.69.252.136) 2021 оны 09 сарын 13

Э.Бадарууган Бээжингийн Олимпийн аварга аа хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг ээ бодож ярина аа. Би бичлэгийг үзлээ. Юу яриад ямар шийдвэр гаргаад байгааг чинь ойлгосонгүй. Зүгээр зогсоод зодуулдаг хүн нь буруутдаг болсон хорвоо байна. Чамд Цэндбаатарын 57 кг жинд энэ түвшинд хүрээд боксддог тамирчин одоо бэлэн байгаа юм уу. Тан нар гадны хүмүүстэй нийлж 57 кг жингийн наймаа хийхгүй шүү. Энэ эх орноосоо урвасан хэрэг. Чиний тэр Бээжингийн олимпийн үеэр Монголчууд чадна мадна энэ тэр солиороод байсан яасан. Шүүх цагдаа нь хүн зодсон хүмүүс дээр эрүү үүсгэ. Ард түмэн харж байгаа шүү.

2  |  0
Top