БРИКС-ийн хамтын ажиллагаа тогтвортой урагшлах боломжтой

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 12

БРИКС-ийн орнуудын удирдагчдын 13 дахь уулзалт 9-ний өдөр видео хэлбэрээр болсон юм. Таван орны удирдагчид "БРИКС-ийн 15 жилийн ой: БРИКС-ийн хамтын ажиллагааг өрнүүлж, үргэлжлэл, бэхжил хийгээд нийтлэг ойлголтыг ахиулна" гэсэн сэдвээр санал бодлоо гүнзгий солилцсон байна. Түүнчлэн уг хурал бас БРИКС -ийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгт чухал ач холбогдолтой асуудлаар судлан хэлэлцсэн байна, жишээлбэл олон талт системийн шинэчлэл, терроризмтой тэмцэх, тогтвортой хөгжил, дижитал технологийн хэрэгсэл, боловсон хүчний солилцоог дэмжих болон БРИКС-ийн дотоод хөгжил гэх мэтийн агуулга багтсан байна.

БРИКС-ийн хамтын ажиллагаа тогтвортой урагшлах боломжтой_fororder_5bafa40f4bfbfbed71c411d5962fee3fadc31fe7

Үүнээс гадна БРИКС-ийн орнууд нь олон талт үзэл, хамтын ажиллагаа, дэлхийн энх тайван зэрэг дэлхийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. БРИКС-ийн орнуудын удирдагчдын 13 дахь удаагийн уулзалт нь БРИКС -ийн байнгын зорилтуудын сайн боломжийг бататган баяжуулж, уг таван орон цаашид дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагаа хийгээд яриа хэлэлцээгээ нэмэгдүүлж, олон талт байгууллагуудын шинэчлэл болон сайжруулалтыг дорвитой ахиулж, эдийн засгийн өсөлт болон хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top