БНХАУ-д коронавирус халдварын 49 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 09-р сарын 12-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 49 болсон гэж нийтэллээ. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 27 (Үүнд Юүньнань мужид 17, Шанхай хотод 5, Гуандүн мужид 3, Сычуань мужид 1, Шаньши мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 22 тохиолдол( Фүжянь муж) бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол 1 нэмэгджээ.

09-р сарын 12-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 751 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 12 хүн бүртгэгджээ) байна. Нийт 89861 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 95248 болж, сэжигтэй тохиолдол 3 хүн байна. Нийт ойр хавьталтай 1171158 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 27320 байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top