Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнөөдөр /2021.09.13/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, "Элит" төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан. Ердөө л ийм үйл явдал болсон. Харин шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст дуудлага ирсэн байдаг юм билээ. Цагдаа нарыг очиход тэнд цаг хэтрүүлж нэлээн хэдэн хүн архи дарс уусан, хоорондоо зодолдсон байдалтай байсан" гэлээ.
Түүнчлэн "Би энэ байгууллагад ороод найм л хонож байна. Удирдах зөвлөлд 19 хүн байдаг юм билээ. Энэ зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой асуудал хөндөгдөж, хэд хэдэн удаа сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Э.Цэндбаатарын хувьд өмнө нь "Найрамдал" зусланд шигшээ багийн цугларалтыг шөнө нь хаяад явсан. Халдвар хамгаалалтын журам зөрчсөн. Өнгөрсөн жил нүцгэлж, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн. Ер нь, их спортын төрлүүд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, сахилга баттай байх хэрэгтэй гэдэг зүйл дээр би санал нийлж байна. Тухайн хэрэг гардаг өдөр тэнд шигшээ багийн тамирчин, боксын холбооноос хичээллэж байгаа нэг ч тамирчин байгаагүй. Дандаа зодог тайлсан хүмүүс байсан. Спорт бол сахилга бат, тэндээс л эхэлнэ. Боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Jishee n gadaadad Tom temceenii ued ogloo jingee uzuuleed duuslaa durtai pivo undaagaa uudag.temceen duuslaa bagsh nartaigaa niilj uugaal suudag.neelttei.mgl bagsh nar oorsdoo uudag baij shavi nartaa tomroh geed bdag taltai.
Хорьж цагдах торгох яллах иым сэтгэхүй мэргэжилийн хүн спортын холбоог өөд нь татахгүй. Эхний өдрөөсөө ингэж хагалан бутаргаж баыгаа хүнээс амжилт хүсээд хэрэггүй байхаа