Хувьсгалын анхны долоогийн тухай өгүүлэх "Долоон бурхан харвадаггүй" бүрэн хэмжээний уран сайхны киноны дүрийн сонгон шалгаруулалт болж байна. Уг киног "Хүмүүн фильм" уран бүтээлийн нэгдлээс санаачлан хийж байгаа бөгөөд Сүхбаатар, Данзан, Бодоо, Чойбалсан, Чагдаржав, Догсом, Лосол гэх түүхэн баатруудаас гадна эхнэр, туслах дүрд хэд хэдэн хүн сонгох юм байна. Мөн шалгаруулалтад чөлөөт уран бүтээлчид болон тухайн дүрүүдэд тохирно гэж төсөөлсөн хувь хүмүүс ч оролцох боломжтой гэнэ. Тус сонгон шалгаруулалт ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )