Яллагдагчаар татагдсан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээж, хэрэг нь прокурорт гацжээ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Хууль, хяналтынхны дуудсан цагт нь зангиагаа зүүгээд гутлаа тослоод очихоо мэдэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хэд, хэдэн үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. 

Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорын шатанд яваа гэдгийг албаныхан мэдээлсэн. Дээр нь тагнуулын байгууллагаас давхар шалгаж байгаа гэх мэдээлэл ч бий. 

Тэгвэл яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "төрхөмдөө" буцжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг намын гишүүнчлэлээ сэргээж, АН-ын ажилд идэвхтэй оролцож байгаа талаар М.Тулгат дарга нь хэвлэлд ярьжээ. 

Тэрбээр "АН дотроо зөвлөхүүдийн танхимтай. Уг танхимд улс төрийн нөлөө бүхий хүмүүс багтдаг. Энэхүү зөвлөлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багтдаг. Хамгийн сүүлд энэ зун намын залуу гишүүдтэйгээ уулзсан" гэсэн байна.

Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын төрийн тэргүүний суудлаа өгсөн Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа Ц.Элбэгдорж болон М.Энхсайхан нартай холбоотой 170 гаруй хуудас материал нотлох баримтыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг.

Эл хүрээнд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас дуудаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 24 цаг саатуулсан билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг цагдан хориогүй ч, дуудаж тайлбар мэдүүлэг авсан юм. 

Түүний дараахан Ц.Элбэгдорж хэвлэлийнхэнд өөрийгөө хоёр үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд албаныхан ч түүний мэдээллийг тухайн үед үгүйсгээгүй.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард "Хуулийн байгууллагаас намайг шалгаж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан цагаас эхэлж, олон хэрэг дээр шалгалтын ажиллагаа явуулсан. Одоо хоёр үндэслэлээр л хуулийн байгууллагад шалгагдаж байна. Бусдыг нь хэрэгсэхгүй болгосон" гэж ярьсан бөгөөд түүнийг "Эрдэнэт" үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулалттай дунд сургуулийн 10 хувийг эзэмшдэг гэх хэрэгт яллагдагчаар татсан байдаг. 

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээж, АН-аас явуулж байгаа ажилд идэвхтэй оролцох болжээ. Харин түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан ч хэрэг нь прокурорын байгууллагад шилжээд удаж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(162.158.89.27) 2021 оны 09 сарын 15

Xergee naimaaltsaj xoon xeleltsex xugatsaagaar tsag xojij baina shyy dee !!!

3  |  0
иргэн(103.229.121.233) 2021 оны 09 сарын 15

Элбэгдож, Бат-Үүл хоёрт хариуцлага тооцож байх газар нь очуулаач

2  |  0
тавилан юм даа(202.9.46.123) 2021 оны 09 сарын 15

монголын хууль,шүүх байгуулага хуульд захирагдаж ажиллаж чадахгүй харин хүнд захирагдаж тэдний дохио зангаагаар л ажилладаг. эзэн шоронд хий гэвэл хийнэ.орхи гэсэн команд өгвөл мартана.гадаадын таван одтой зочид буудалд хоёр жил амьдрах хөрөнгөтэй хагартлаа хөлжсөн элбэгдорж ариухан амьтан гэдэгт хэн ч итгэх боломжгүй штээ.уг нь бол.гэхдээ ямар команд өгөхийг хүлээгээд таг суусан.

1  |  0
зочин (202.9.46.202) 2021 оны 09 сарын 15

Монголын талибаны удирдагч эрлэгдорж их гай тарина даа.. прокурор, шүүх түүнийг ямар гай тарихыг нь хүлээгээд бга юм бна!!!

1  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 15

Хонгилын эзэн эргэн ирж, Талибанууд шиг сүйрэл, хохриол авчрах нь дээ. Бушуухан хэргийг нь шийдээд шоронд хийх хэрэгтэй. Элбэгдорж бол хүмүүсийн тархийг угааж луйвар хийхдээ гаргууд хүн. Нөгөө хэдэн прокурорын толгойг мал болтол нь угаах шиг болж байна.

1  |  0
Top