НҮБ-ын нарийн бичгийн дарга Гутерриш Женевт Афганистаны хүмүүнлэгийн байдлын талаарх сайд нарын дээд түвшний уулзалтыг даргалан хуралдуулж, БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар, Швейцар дахь олон улсын бусад байгууллагад суугаа суурин төлөөлөгч элчин сайд Чэнь Шюй хуралд оролцож үг хэлжээ.
Чэнь Шюй хэлэхдээ, өнөө Афганистаны нөхцөл байдал зангилаа цагтаа байгаа бөгөөд хүмүүнлэг, амьжиргаа, цар тахал зэрэг хүнд сорилтуудтай тулгараад байна. Саяхан Хятад улсыг багтаасан Афганистаны хөрш орнууд Гадаад хэргийн сайд нарын анхны хурлыг зохиосон бөгөөд хамтарсан мэдэгдэл нийтэлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, боомтыг нээх, цагаачдын асуудал, хүмүүнлэгийн тусламж, терроризмын эсрэг аюулгүй байдал, мансууруулах бодисын эсрэг хамтран ажиллах зэрэг олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, Афганистаныг энх тайвнаар сэргэн босгоход чухал тохио өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )