Америкийн хэвлэлийн өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн хамгийн шинэ шалгалтын дүнд, Америк цэргийн тухайн /2021.08.29/-ний Афганистаны Кабул хотод явуулсан нисэгчгүй онгоцны дайралт террорист этгээдийг онож чадалгүй харин Америкийн засгийн газрын бус байгууллагад хөлслөгдөж ажилладаг Афганистаны жирийн иргэд болон тэднийг тосон ирсэн хүүхдийн амь насанд хүрсэн байна. Үүнд Америкийн батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, дайралтад өртсөн хүмүүсийн хэн болохыг тогтоох аргагүй байна гэжээ.
Оросын Спутниковое агентлагийн 14-нд мэдээлснээр, Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби тухайн нутгийн цагаар 13-нд хэлэхдээ, Америкийн батлан хамгаалахын яам өдгөө 8-р сарын сүүлчээр хийсэн дайралтын объект нь террорист байгууллага мөн эсэхийг тогтоох аргагүй байна. Тэрээр хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, энэ удаагийн дайралтын объект чухам хэн байсныг тогтоох боломжгүй байна. Америкийн батлан хамгаалах яам үүнд үнэлгээ хийж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )