Япон улсын Шизүока мужид өнөөдрөөс Булган аймгийн бие төлөөлөгч ажиллаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Япон Улсын Шизүока муж Булган, Дорноговь, Сэлэнгэ аймгуудтай хамтын ажиллагаатай. Өнөөдөр Булган аймгийн Засаг дарга тэргүүтэй aймгийн удирдлагууд Шизүока мужид гадаад харилцааны чиглэлээр төлөөлөн ажиллах бие төлөөлөгч Масахиро Китагавагатай цахим хурал хийлээ. Масахиро Китагавага нь Япон улсын зам гүүрийн томоохон компани “ Киотова “ компанийн ерөнхий захирлаар ажилладаг, сүүлийн 15 жилд Монгол -Япон улсын хэмжээнд өрнөсөн олон төсөл хөтөлбөр дээр амжилттай ажиллажээ.

Уулзалтын эхэнд Засаг дарга Булган аймгийн дадлагажигч ажиллагсад Япон улсад ажиллаж буйг цохон тэмдэглээд өнөөгийн судалгааны түвшинд яваа олон салбарын ажлууд тэр дундаа эрүүл мэнд , аялал жуулчлал, ХАА , оюутан ажилчид солилцоог цаашид ажил хэрэг болгоход голлон анхаарал хандуулж ажиллахыг Масахиро Китагавагаас хичээнгүйлэн хүслээ. Үүний хариуд Булган аймгийг төлөөлөн хамтын ажиллагааны гүүр болон ажиллах төлөөлөгч хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа дүгнэж цаашид хэрхэн хамтарч ажиллахаа төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top