Ц.Эрдэнэбаяр: Шатахууны ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр /2021.09.14/ шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр нар оролцлоо.

Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Монгол Улсын нутаг дэвсгэрт АИ92 бензин хязгаарлалттай, олгохгүй байна гэх асуудал үүссэн. Өнөөдөр манай улс шатахууны 28 хоногийн нөөцтэй байна. АИ92 бензин хомсдол үүсээгүй, тодорхой хэмжээний нөөц багассан. Энэ хүрээнд зарим газарт хязгаарлалт хийгдсэн байна. Шатахууны үнэ өснө гэсэн асуудал байхгүй, тодорхой хэмжээний нөөц л багасаж байгаа юм. Бид шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр бууруулахыг шаардаж байгаа" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(119.40.103.17) 2021 оны 09 сарын 14

Nemegdexgui gxleer 100-200 nemegddeg shuu. Suuliin 2 udaagiin nemelt yag ingesen de.

1  |  0
Top