Батлан хамгаалах салбарынхан хувийн АВТОМАШИНААС татгалзлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалгыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлж буй автозамын ачааллыг бууруулах бодлогын хүрээнд Батлан хамгаалах яам, түүний харьяа төсөвт болон төрийн өмчит байгууллагууд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчид хувийн автомашиныг ажлын цагаар хэрэглэхгүй байх тухай Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/230 дугаар тушаал гарчээ.

Энэ тушаал гарснаар 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Батлан хамгаалах салбарын алба хаагчдын 2161 автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд тусгай үйлчилгээний автобусаар алба хаагчдын тээвэрлэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүрэг, чиглэлийг харьяа байгууллагуудын удирдлагуудад өгсөн байна. Мөн албан хэрэгцээнд ашиглагдаж буй албан ажлын болон дуудлагын автомашины тоог 60 хувиар бууруулсан аж. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах нь Батлан хамгаалах салбарын алба хаагчдын үүрэг гэж үзэн ийнхүү шийдвэрлэжээ. Энэхүү санаачлагыг бусад төрийн албан хаагчид дэмжиж, хувийн автомашинаас татгалзахыг тус салбарынхан уриалжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.69.184) 2021 оны 09 сарын 17

Сайдаа тушаалын хэрэгжилт алга. Албан тушаалтнууд танд салаавч өгч байна

0  |  0
Зочин(192.82.69.184) 2021 оны 09 сарын 17

Тушаал гарсан. Харин хэрхэн биелэгдэв гэдэг сонин. БХЯ-ны эргэн автозогсоолууд пиг явган хүнч явах нөхцөлгүй болсон байна. Яамны урьд бол хоосон сайхан харагдаж байна. Сайдынхаа тушаалыг зөрчөөд машинтайгааажилдаа ирж бусдад харин дарамт учруулсаар

0  |  0
bnn(172.69.252.140) 2021 оны 09 сарын 14

hamgin teneg sdaanyyd bdin bn hahaa doli hamsan novsh. Hurhi ajilchdih ni amdral ahui hamagui yu. Ajliin ynaa bgam u

1  |  0
Х(98.7.87.130) 2021 оны 09 сарын 14

Цэргүүдийг бол хүчээр ингээд асуудлыг шийдчихлээ. Бусдыг нь яах вэ?

0  |  1
Mangar(66.181.161.81) 2021 оны 09 сарын 15

Albanii mashinaasaa targalzaachee. Har nomertoi har mashinuud yavaal bna sh dee

1  |  1
Хүний эрх(66.181.161.23) 2021 оны 09 сарын 15

ийм мал байдагт л гайхаад байгаа юм ш дээ. энийг хэн зохицуулахын хэн мөрдүүлэхийн амьдралд хэрэгжихгүй ийм шийдвэр гаргаж байгаа дарганцарууд ямар ч чадваргүй зөвхөн бөгс долоож хий гэснийг хийсээр явсны шинж \n

1  |  1
З(202.9.47.27) 2021 оны 09 сарын 14

ҮЛГЭР БИЗ ДЭЭ

0  |  0
Иргэн(162.158.179.216) 2021 оны 09 сарын 14

Үнэн бол сайхан л бна худал юманд хууртахаа больсоон

0  |  1
zail(59.153.115.69) 2021 оны 09 сарын 15

huuhdee tsetserleg surguulid ni zoodog humuus yah we erguu nowshnuudaa

2  |  1
Top