Хууль, хяналтын байгууллагаас Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн нөхөр "Ноёд" группын захирал Г.Буяндоржийг таван зүйл ангиар буруутгаж, яллагдагчаар татан шалгаж байна. Харин өнгөрсөн гуравдугаар сард "Ноёд" группын захирал Г.Буяндорж эхнэр Т.Ариунаагийн хамт Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж, хэлмэгдэж байгаагаа илэрхийлсэн билээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, суултаа зогсоосон юм.
Тэгвэл өнөөдрөөс /2021.09.15/ МУГЖ, дуучин Т.Ариунаа болон "Ноёд" группын захирал Г.Буяндорж нар Улсын Ерөнхий прокурорын газрын гадна хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийг нь хэлмэгдүүлж, эдийн засаг болон сэтгэл санааны хохирол учруулсан зарим прокурорын хууль бус үйлдлийг дэлгэсэн юм.
Тэдэнд дээрх асуудалд нь Улсын ерөнхий прокурорын газрын зүгээс "Танд холбогдох эрүүгийн хэрэгт 2021 оны тавдугаар сард яллах дүгнэлт үйлдсэн. шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэргийг шалгаж байх явцад таны зүгээс Ёс зүйн зөвлөлд гомдол гаргасан. Таны гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийж байна. Хэлэлцэх эсэхийг нь шийдэж дүгнэлтээ гаргана. Одоогоор таны гомдлыг шалгах, судлах ажиллагаа хийгдэж байна. Хэрэг тань шүүхэд шилжих шатандаа явж байгаа. Хэргийг шүүхэд шилжихээс өмнө та хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байна. Эцсийн шийдвэрийг шүүх л шийднэ, тогтооно. Наана нь прокуророос таны гомдлыг авч хэлэлцэж, шийдвэрээ гаргах болно. Нэгэнт гомдол, санал гаргаж байгаа юм чинь өөрийн саналаа бичгээр гаргаж өгөхийг давхар хүсэж байна. Мөн Улсын Ерөнхий прокурортой биечлэн уулзаж, асуудлаа танилцуулж болно" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
ene nuhur uruu ariun zuil hiisen hun uu ⁉️ horoo uurt chin hariug chin barsan bna unuudur gent gemgui hun bolj ard tumnee hohroj yavdgiig medsen yum baihdaa kkk ene urvaj charvaj yavdag ug hundee asuudal ih bna da kkk