Олон улсын амьд хөгжмийн “Рок наадам” болно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Жинхэнэ амьд мэдрэмжийг эд эс болгонд минь "амтлуулах" томоохон наадам Монголд болох гэнэ. Гадаадын хамтлаг, дуучдыг өөрийн эх орны залууст таниулах, улмаар Монголын рок поп хөгжмийн шинэ үеийн төлөөлөл болсон залуусыг дэлхийн зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж өгөх зорилготойгоор олон улсын амьд хөгжмийн наадам болох "Рок наадам"-ыг анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ. Тус наадамд АНУ, Канад, Австрали, Турк улсын амьд хөгжмийн хамтлаг оролцохоос гадна эх орноо төлөөлөн "Lemons", "А-Sound”, "Моhanic", "Алтан ураг" хамтлаг нэгэн тайзан дээр тоглох аж. Уг наадам "Мөнх тэнгэр цэлмэг байг" уриан дор долдугаар сарын 8-11-нд Улаанбаатар, Дархан хотод өртөөлөх ажээ.

Эх сурвалж: Ардчилал сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top